АНУ-ын агаарын хүчин тэгш эрхийн төлөө том алхам хийлээ. Тэд хувцаслалтын дүрмээ өөрчилснөөр Энэтхэг гаралтай болон лалын шашинтай цэргүүд шашиндаа үнэнч хэвээр эх орныхоо төлөө зүтгэх боломжтой болжээ.
Шинэ дүрмийн дагуу цэргүүд толгойн алчуур, урт үс, хижаб зэрэг өөрсдийн шашин, уламжлалтай холбоотой хувцас хэрэглэлийг чөлөөтэй зүүж, хэрэглэж болохоор болсон байна.
Ийнхүү АНУ-ын агаарын хүчинд зүтгэж буй цэргүүдийн шашинг 30 өдрийн дотор тогтоох ажил эхэлсэн байна. Шинэ дүрмээс өмнө Энэтхэг гаралтай болон лалын шашинтай цэргүүд шашнаа тодорхойлуулахын тулд тусгай хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг удирдах албан тушаалтнууд урт хугацааны турш нэг бүрчлэн шалгаж байж зөвшөөрөх эсэхээ шийддэг байж. Харин одоо бол эдгээр шашны болон уламжлалт хувцас хэрэглэлүүд цэргийн албан ёсны хувцаслалтын дүрэмд багтжээ.
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ