ЭТТ: Тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ | News.MN

ЭТТ: Тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ

ЭТТ: Тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдож байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиг иргэдэд ногдол ашиг тараах болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компани 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилж ирсэн түүх байхгүй. Анх удаа “Эрдэнэс Тавантолгой” компани хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр ТУЗ-ийн хуралдаанаас гарлаа. Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаагийнх ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил.

Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлээд борлуулалт өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Нийтдээ 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон. Тиймээс нэгж хувьцаанд олгох мөнгийг тооцоолоод 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан. Өнгөрсөн жилийн тооцооллоос ногдол ашиг дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг.

Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой. Нөгөө талаар ТББ-уудыг бид ойлгож байгаа. Төр аливаа шийдвэрийг гаргахдаа хуулийн хүрээнд нь шийдвэрлэж, улсын бүтээн байгуулалт, иргэд олон нийтийг орлоготой байх талаас нь гээд асуудалд бүхий л талаас авч үзсэнээр дээрх шийдвэрийг гаргасан.

Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн.

Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө.

МӨНГӨ ТАРААЛТ БИШ КОМПАНИЙН ХУУЛИЙН ДАГУУ ОЛГОДОГ АШГИЙН ДАРААХ ҮР АШИГ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд байгалийн баялгаас тэгш хүртэнэ гэсэн эрхтэй. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр "Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш манай  компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2016 он хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж, сүүлийн хоёр жил бүрэн барагдуулж дууссан. Ингэснээр 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Монгол Улсын төрийн өмчит компани маш сайн ажилладаг гэдгийг харуулсан бодит жишээ. Мөн төр муу менежер биш гэдгийг харуулсан. Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэлээ.

1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741  хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ 2 сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг. Өнөөдөр 850 орчим иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүд байгаа. Мөн гадаадад байгаа иргэд бий. Мөн бусад бүртгүүлээгүй иргэд байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл буюу ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл явуулна. Ногдол ашиг өнөөдөр шууд иргэдийн дансанд орох асуудал биш. Нэгдүгээрт бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр  сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна. Бид энэ хурлаар өнөөдрийн шийдвэрийг танилцуулснаар иргэдийн ногдол ашиг авах эрх нь баталгаажна.

Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ.

Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдана, гарч эхэлнэ. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайж, нэр хүндээ өсгөх гэсэн төрөл бүрийн албан бус хаягаас мэдээлэл авахгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар иргэд мэдээлэл авах боломжтой. Бид 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа. Тэр дагуу апп татаж авах боломжтой. Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. Мөн 1072 төвд Даваа гараг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгнө. Бид онлайнаар иргэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар дамжуулж бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно” гэв.

Түүнчлэн  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгоно. Малчдын ихэнх буюу бараг 90 орчим хувь нь бүртгэлээ хийлгүүлсэн гэдгийг  тодотгож байна.


ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшн ашиглах заавар

Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой Та гар утасныхаа Playstore, Аррstore-оос Эрдэнэс Тавантолгой гэж хайгаад манай апликейшнийг татаж суулгаарай

Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар. утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон. ногдол ашгийн хэмжээг харах боломжтой болно

Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно

Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг. байршил. утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Харилцах утас: 1800-1072

Вэб сайт: www.ett.mn

Facebook page хуудас: 1072 Хувьцаа мэдээллийн төв

Appstore апп нэр Эрдэнэс Таван Толгой

Playstore апп нэр: Эрдэнэс Таван Толгой хувьцаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

85 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Үйлдвэрээ өргөжүүлээд ард иргэд, улсдаа хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсч байна. Жил жилийн ногдол ашиг авахаас илүү шинэ эко үйлдвэр, бүтээн байгуулалтууд, байгалийн нөхөн сэргээлт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ндийн засгийн өсөлт баян улс орон бүтээх нь насан туршийн минь хөрөнгө оруулалт байх болно. Өндөр амжилт хүсье "Эрдэнэс Тавантолгой"…

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Төр муу менежер биш гэдгээ харууллаа, төрийн өмчит хувьцаат компани бүх өрөө төлөөд, ногдол ашиг тарааж эхлэнэ гэдэг бахархмаар юм аа Эрдэнэс Таван толгой. Иргээдүй гэгээлэг харагдаж байна.

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг манайх шиг орон байхгүй шүү. Одоо эдийн засаг маань сэргээд, хөрөнгийн зах зээлээ ч өндөр хөгжүүлчихвэл. Эх орондоо л ажиллаад амьдраад баймаар. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр талархаж байна.

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Тавантолгойн орд ард түмнийх гэдгийг харууллаа

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Өмнө нь тэгээд яаж ажиллаад байсан юм. Одоо ингээд ногдол ашиг өгөөд байх юм уу

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Өмнө жил нэгж хувьцаанд 25₮ ногдож байсан гэсн энэ удаад 90₮ гэхээр хамаагүй ашигтай ажиллаж байгаа нь харагдаж байна. Баярлалаа ”Эрдэнэс Тавантолгой”

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг анх удаа авч үзлээ

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

2012 оноос өмнө төрсөн хүүхдүүддээ хувьцааны дансыг нь нээлгээд хувьцаагаа амилуулах хэрэгтэй. Хувьцаагаа амилуулаад иргэн бүр ноогдол ашиг хүртэх эрхтэй. Цаашид ч ногдол ашгаа авмаар байна. Уурхайчдад баярлалаа

Avatar

лойбрйрб 2020-02-17 103.206.194.7

1 хүнд ногдох 96480₮ бол мөнгө тарааж буй явдал биш. Байгалын баялаг бол гагцхүү ард түмний мэдлийнх бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" баягалын баялаг ашигласныхаа төлбөрөөс иргэдэд хүртээж байна, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Бусад байгалын баялаг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниуд ард иргэдэд үр өгөөжтэй зүйл хийх ёстой. Үлгэр жишээ болж байгаад баярлалаа "Эрдэнэс Тавантолгой"…

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Төрийн өмчит компани анх удаа иргэдэд ногдол ашиг тарааж байна, үнэхээр бахархаж байна. Цаашдаа ч ногдол ашиг хүртмээр байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хамт олонд баярлалаа.

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Юутай ч энэ Засгийн газар амлалтдаа хүрлээ

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Уул уурхайгаас олох орлогоос ард түмэндээ анх удаа хишиг хүртээлээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олонд амжилт

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ажлын байр нэмэх зүйлдээ зарцуулаач ээ. Гудамж хэсэж, архи уусан хүмүүс дүүрэн байна

Avatar

зочин 2020-02-17 192.82.65.189

96000 төгрөгөө эх орныхоо бүтээн байгуулалтад зориулж өгмөөр байна Яаж өгөх вэ

Avatar

Зочин 2020-02-17 144.168.159.104

Б.Ганхуяг захиралтай хамт олонд ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2020-02-17 43.228.131.45

96 МЯНГА ОНИГОО

Avatar

Баагий 2020-02-17 66.181.170.67

Анх удаа төрийн компани ашигтай ажиллаж ашгаасаа ногдол ашиг өгөхийг үзлээ. Энэ бол бахархамаар зүйл шүү Ногдол ашигаа ч ойлгохгүй гарууд худлаа коммент бичхээ болимоо юм. Ядаж нэмэр болдоггүй юмаа гэхэд дуугүй өгсөн мөнгийг аваад байж бай

Avatar

Зочин 2020-02-17 66.181.170.67

96000 мянгыг 2.500.000 д үржүүлээд үздээ онигоо байна уу Нөхөөр

Avatar

Цахиа 2020-02-17 43.228.131.45

ИШ ЧААВААС

Avatar

Иргэн 2020-02-17 202.179.8.4

Иргэн та хувьцаа эзэмшигч мөн л юм бол ашигтай ажилласан компанийхаа хувьцааны ноогдол ашгийг хэнээс ч гуйхгүйгээр авах эрхтэй. Халамж тараах гэж байгаа юм шиг тэнэгтэхээ болимоор юм.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.16.51

Өөр тараах мөнгө бн уу

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил. Уг нь бүтээн байгуулалтдаа илүү зарцуулсан бол хэрэгтэй байлаа

Avatar

10 tsuglaaniixan,xyraldsan ni deer 2020-02-17 132.194.13.90

yrbagch arabdangiin tust uym shig bn

Avatar

badamdorj 2020-02-17 202.126.89.169

goe bna songino hairhan dvvreg owoot 8.221 toot dugar ner badamdorj huwzaa96480. 95222246

Avatar

badamdorj 2020-02-17 202.126.89.169

goe bna songinhairhan dvvreg 11p horoo owoot 8.221 toot 95222246

Avatar

badamdorj 2020-02-17 202.126.89.237

goe songinohairhan dvvreg 11p horoo 8owoot 221toot

Avatar

Зочин 2020-02-17 64.119.18.164

Сонгуулийн шоу!!!

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг тараах нь зөв. Хувьцаат компаний үйл ажиллагаанд тавих хяналтыг бий болгоход хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Юутай ч энэ Засгийн газар амлалтдаа хүрлээ

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг тараах нь зөв. Хувьцаат компаний үйл ажиллагаанд тавих хяналтыг бий болгоход хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Юутай ч энэ Засгийн газар амлалтдаа хүрлээ

Avatar

Uuu 2020-02-17 202.179.26.144

Darga kazino togloj olon yohan hunees luivardasan munguu toli chadahgui hetsuu ahinha neriig yarij zeel mungu hussench hech itegehgui delhii medne yavna

Avatar

Oo 2020-02-17 202.179.26.144

Tsirke mongolchuud avda avilga ugsun yopanchuuch notolson Battulga urenhiilugch hamgalbal ok bich sj

Avatar

Ttt 2020-02-17 202.179.26.144

Ger bule ehnenere hairllaj chaddagui tenegeg tolbo uls turj huuli medehuu Haha hha

Avatar

Oooo 2020-02-17 202.179.26.144

Hudlaa hits boho husbands urj chafadaguitei adil chi ahtaiga Niilj ard tumeniig huurch ih huralin gushuun bolno gej muruuduj baigaa bol sori yaponchuud yah huulu mongolchuudad corners dor dor chi zaila

Avatar

Зочин 2020-02-17 202.21.108.210

Яг сонгуулийн өмнө тараагддаг сонин хувьцаа юмаа хаха

Avatar

Zochin 2020-02-17 103.57.92.85

Uls ornii ediin zasag khamaagui ner toroo urgoj baival bolno l gej baikh shig

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Амруу хийлээш дээ гээд байсан одоо маниусын амруу ногдол ашиг хийх нь гээш хаха

Avatar

зочин 2020-02-17 202.9.46.202

Төрд гарсан хэдэн дебилүүдийн хүслээр л өгвөл өгж больвол больж байдаг байж болохгүй шдээ .. хууль дүрэм гэж байхгүй юм уу ? .

Avatar

Зочин 2020-02-17 202.179.25.120

УЛС ДАЯАРАА ХҮН БҮХЭН ХУВЬЦААТАЙ АГУУ УЛС ШҮҮ. НЭГ ДОР ТАРААДГАА ЯДАЖ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ИХ ХОХИРОЛТОЙГ МЭДСЭЭР БАЙЖ.УЛС ОРОН ДАМПУУРЛАА.

Avatar

Зочин 2020-02-17 192.82.70.173

За энэ сонгуулийн шоу биш байгаасаа заавал сонгуулийн уер огдог нь болохгуй шуу дээ манаг дахьж сонгохгуй шуу дээ арай л уим даа

Avatar

Зочин 2020-02-17 202.9.46.15

Хуулийн хүрээнд мөнгө тарааж байна. 2016 онд сайн хувьцаа хашаа энэ тэр гэж мөнгө тараасан. Энэ 2 намаас сонгуулиар салахгүй бол ялгаа алгадаа.

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.133

2012 оноос өмнө тэтгэвэрт гарсан эмгэд хөгшид та бүхэнд Таван Толгойн ноогдол ашгаас өгөхгүй гэнээ. Яагаад гэвэл 2012 оны сонгуулийн өмнө та бүхэнд 1 сая төгрөг өгсөн гэнэ. Тэгээд түүнийгээ суутгаж авч байгаа гэнэ. Хөгшчүүлийг сүүлийн 30 жилд Төр сая байтугай төгрөгөөр хохироосон доо Нөгөө хөгшчүүл нь одоо хүртэл үүнийгээ ойлгохгүй мангартаж яваа даа. Хүүхдүүд нь хэлээд өгөөрэй дээ, чааваас гэж..

Avatar

Зочин 2020-02-17 66.181.170.73

сая нэг тэтгэврийн зээл, ваучер нтр гээд байсан даа.
Хувцьаага зараад сая төгрөг авцан хүмүүс хувьцаа байхгүйм чинь ямар ногдол ашиг авах вэ. Энэ чинь халамж биш. Ногдол ашиг

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.133

2012 оны сонгуульд зориулж 1 сая төгрөгийг ахмадуудад өгсөн. Тэр өгсөн 1 саяаа тэглээд өвгөд эмгэддээ энэ ноогдол ашгаасаа өгөөчээ. Сүүлийн 30 жилд Төр засаг тэтгэвэрийнхныг сая байтугай төгрөгөөр хохироосон доо. Одоо энэ ноогдол ашгаа тэтгэвэрийн хөгшчүүлээс Төр үхэн хатан харамлаж хэрэггүй дээ. Нөгөө хөгшчүүл нь үүнийг ойлгохгүй хоосон одон зүүсэн мангарууд юм, чааваас. 2012 оноос өмнө тэтгэвэрт байсан хүмүүс энэ эрхийнхээ төлөө тэмцэх ёстой.

Avatar

Иргэн 2020-02-17 59.153.114.119

ЖДҮчидийн намын сонгуулийн шоу юм байна даа. Арай л дэндэнээ Та нарт Монголын ард түмэн итгэхээ больсон шүү

Avatar

Зочин 2020-02-17 202.9.46.34

Энэ тэнэгийг зайлуулахгүй юм байх даа. Боловсролгүй бөх хүнээс энэнээс өөр юу хүлээх билээ дээ чааваас гэж.

Avatar

Зочин 2020-02-17 202.131.226.86

Сумъяабазарын энэ маск хаагуур зарж байгаа бол

Avatar

Зочин 2020-02-17 202.131.226.86

Сумъяабазарын энэ маск хаагуур зарж байгаа бол? Сумъяа бол яавч муу юм хэрэглэхгүй их арчаатай залуу. Аав нь ер нь хэдэн хүүхдүүдээ их сайн өсгөсөн юм шиг байгаа юм. Сумъяа МАН, Дагваа АН, Сэржээ МАХН гээд аль ч төрийн үед газардахгүй мундаг улсууд

Avatar

Зочин 2020-02-17 192.82.75.12

Монгол банк ипотекийн 8 хувийг олгох журмаа хурдан батлаач ээ
Хүлээлт маш их байна

Avatar

Irgen 2020-02-17 202.180.220.186

Mungu baival hiih yum ikh baimaar yum daa, yamaar ch yum be dee, neg uidver bariad olon hun ajiltai bolgoj bolohgui yu, gadnaas suu avahaa boliod huurai suunii uildveree aimag bolgond barival yasan yum be, byaslag gadnaas zunduu avch bna, huduu uheree ch saadaggui ailuud zunduu baina, mah suu, huduu aj ahuigaa demjsen uildver bariacheee

Avatar

Өвгөн 2020-02-17 202.9.40.39

Нөгөө хөгшчүүлээ дахиад тэгэлчихээч.Тэр үеийн сонгуулийн шоу байсышдээ.тэгэлээд адилхан ноогдол ашиг өгвөл та нар сонгуульд ногоон гэрлээр гарышдээ.ха ха

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил. Ард түмэн бүгдээрээ хувьцаа эзэмшдэг ганц компани. Компани өөртөө хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтанд ашиглаагүй л бол хувьцаа эзэмшигч бүр ногдол ашиг хүртэх нь шударга явдал. “Эрдэнэс-Тавантолгой” анх удаа ногдол ашиг өгч байгаа байх шүү, уг нь бүтээн байгуулалтдаа илүү зарцуулсан бол хэрэгтэй байлаа. Уурхайчдын алдар бадартугай.

Avatar

зочин 2020-02-17 202.9.46.202

16 оноос ашигтай ажилласан юм бол тэр л хугацааны ашгаа авяаааа .!!

Avatar

mungu taaraahaa ulsaa horlohoo zogsoo 2020-02-17 66.181.169.21

yu 96k taraah ve novshnuudaa odoo zes nuursee gargaj chadahgui ulsiin tusuv tasraad suuj baigaa bizdee

Avatar

sudlaach 2020-02-17 202.9.46.149

iim ch archaagui tor baih gejdee,,,,mongo b** taraagaach geed ajilladag uhamsartai irged ny shaardaad baihad novshiin ajilguia alcaisan heden teneg umnuudaas aigaad n**** carailaad mongo taraagaad baih um ajliguioa hogiin umnuudaasaa qigaad baidag um bol toriin albanaas zailcgaaldaa ene mongoor ter tomor zamaa hurdan duusgah heregteishuudee gehdee sumia ene huu hoeriin buruu gej yu baihav ,..irged ny demjeed baihad itgedeggui songuulid unahaas aigaad baigaa uis torchid muu baina 65 uulaa bai

Avatar

1072 2020-02-17 122.201.31.219

ТЭР МӨНГӨӨ ТӨМӨР ЗАМДАА ОРУУЛНА УУ !

Avatar

Зочин 2020-02-17 150.129.141.177

Эргүү лаларуудыг сонгуульд нь унагааж байж л энэ тэнэглэлийг зогсооно доо. Нөгөө төмөр замаа яаралтай барина гээд байсан яасан бэ? Ийм эргүү шийдвэрээрээ сонгогчдын толгойг эргүүлнэ гэж эндүүрээд байх шиг байна. Энэ чинь эсрэг үр дүнг авчирах вий, малууд ааа….

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг тараах нь зөв. Хувьцаат компаний үйл ажиллагаанд тавих хяналтыг бий болгоход хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Компани өөртөө хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт хийгээгүй л бол ашигаас хувьцаа эзэмшигчид хүртэх эрхтэй. Ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил.

Avatar

Mal 2020-02-17 64.119.21.173

Ungursun jil bas taraasan bol ene jil bas taraahad humuus um helehgui baisan um. Odoo tegeed 5 sard taraahaar chin songuuliin PR gej l hariishde. Tiim surhii kompaniin huuli meddeg bsan um bol ungursun jiliin ashigaa bas taraah ni yasii tsunh barigch n****

Avatar

Zochin 2020-02-17 66.181.176.209

Yostoi doromjilj bgan shu

Avatar

Zochin 2020-02-17 66.181.176.209

Yostoi doromjilj bgan shu, ard tumniig ih doromjilbol hariu chin changa buuh bh shu

Avatar

Хонх 2020-02-17 202.179.27.93

Ёстой Fuck улсаасаа үнэгүй мөнгө авсаар байгаад ажил хийдэг хүн энд чинь ерөөсөө алгааааааааааа. Ямар хогийн юм бэ?

Avatar

Гишvvн бус 2020-02-17 192.82.70.157

Алдаг юм бна!!!! Юун 96 мянга вээ!!!? Дор хаяж 1 сая гэж тооцож суулаа! Монголчуудыг малын мал гэж vзэж бна даа!

Avatar

Иргэн 2020-02-17 192.82.73.123

Сайд аа нуурсний экспорт зогссонг ядаж сонсоо байлгуй дээ. Нэг сарын статистик мэдээний тоог наад бехдее тайлбарлаад егеечдээ

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.121

2016 оны сонгуулийн өмнөхөн Таван Толгойн 1 сая төгрөгийг ахмадуудад хүчээр шахуу тараасан. Тэр мөнгө авсан ахмадуудад ноогдол ашиг өгөх үү? Төр сонгуульд зориулж авилгал маягаар өгсөн шүү дээ. Үүнийг асуучих ахмад настан гарахгүй л юм даа. Бүгд эрхээ хамгаалах чадваргүй тэнэг болчихсон ахмадууд байх юм. Ганц сая төгрөг өгчихөөд Төр засаг эмгэд хөгшидтэй үхэн хатан тооцоо хийх нь инээдэмтэй. түй чоорт гэмээр…

Avatar

Зочин 2020-02-17 66.181.170.73

сонгуулийн жилийн шоуг хүрт

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.9

Ингэж тэнэгтэхийн хэрэг байна уу?

Avatar

Ард түмэн 2020-02-17 202.131.238.166

Юу солиороод байгаа юм бэ Энэ Сумьяабазар. 2017 онд 300 ширхэг хувьцааг 300000 төгрөгөө худалдаж авя байсан биз дээ. 300000 төгрөгөөр зарж борлуулсан нь хожоод явах юмуу. Энэ бүгдийгээ судалж, тооцоо хийсэн юм уу

Avatar

Зочин 2020-02-17 202.21.102.218

nogdol ashig gej baina!!

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.92

Mal

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг бол нэг удаа арилжаад өнгөрөх мөнгөнөөс илүү ирээдүйд түүнээс ч илүү үр ашиг хүртэх зүйл юм шүү. Уурхайчдын алдар бадартугай…

Avatar

jbdjaBD 2020-02-17 202.9.40.187

SONGUULIIN JIL SOLIOROXOO BOLJ UZ 96000 AA b*** RUUGEE CHIX

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.121

1 сая төгрөгөө авчихсан тэтгэвэрийнхэнд ноогдол ашиг өгөх үү? Ер нь 1 саяа авчихсан тэтгэвэрийнхэнд 1072 хувьцаа байгаа юу байхгүй юу? Бидний 1072 хувьцааг хэвээр нь өгчихөөч дээ. Хэзээ хэзээгүй үхэх гэж байгаа Тэтгэвэрийнхэнд ноогдол ашиг өгөхгүй гэж хатуурхах хэрэг байна уу? Өнгөрсөн 30 жилд Төр засаг нэг сая байтугай төгрөгөөр тэтгэвэрийнхныг хохироосон шүү дээ. Энгэртээ баахан хоосон төмөр зүүсэн ахмадууд нь тэмцэхээ мэдэхгүй малууд юм даа, чааваас

Avatar

Davar 2020-02-17 66.181.161.100

Za davraad bgarai uhsnee hiij ter ued zarsiin hohino. Odo tr chn ulsiin omch okay

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.121

Нэг сая төгрөгийг ахмадуудад авилгал маягаар 2012 оны сонгуулийн өмнө хүчээр шахуу өгсөн шүү.Одоо тэрийгээ ноогдол ашгаас суутгаж авна гэж ТТ захирал нь тэнэгтсэн. Түй чоорт. Одоо сонгууль ойртлоо ахмадуудад ноогдол ашгаа + 1072 тойгоо хамтад нь буцаагаад өгөөрэй. Сая төгрөгөө тэтгэвэрийнхэнтэй үхэн хатан тооцож тэнэгтэх хэрэггүй биз ээ. Монголд хар нүүрснээс их юм алга байхад шүү.

Avatar

ДУГААР ХОРООНЫ ИРГЭН 2020-02-17 103.229.122.161

ЗӨВ! ДЭМЖИЖ БАЙНА.ЖИРИЙН ИРГЭД ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГААР БАЙГАЛИЙН БАЯЛГААС ХҮРТЭЖ БАЙНА САЙН БАЙНА.
ОДОО ДАРААГИЙН АЛХАМ
-2012 ОНООС ХОЙШ ТӨРСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААНААС 1072 ХУВЬЦААГ ЭЗЭМШҮҮЛЭХ
-ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГААС ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ

Avatar

клара 2020-02-17 202.131.248.250

Мөнгө тараахаа боль л доо. Өр зээлээ төлөөчээ. Ямар ч айл эхлээд зээлээ төлөөд дараа нь үрж хэрэглэдэг шүү.

Avatar

Зочин 2020-02-17 66.181.184.143

сонгуулийн шоу хийгээд үлдсэн мөнгийг нь дарга нар идэх гэж бна.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.18.147

Za bolio odoo udahgui dampuurah gej baij

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.48

Neg nuhriin shantaajaar nogdol ashig ogoh gej bgaa yum uu? Songuuli geed bas dalimduulaad mungu taraaj togloh yum daa

Avatar

Зочин 2020-02-17 103.68.107.22

iim teneg bj boloh uu ? 96.000 tug yu hiih uu ? yadaj ene Virusiin esreg emneleg yumuu ter 10 jil barigdahgui bgaa Turh emnelegee duusgaachee MAN-iin malnuudaa. Ta nar songuuliin mungu taraagaad bn sh dee. Ta nar ingeed garna gej bodoj bgaa bh, Ard tumen ali ert songoltoo hiitsen za. Yamar ch bsan ta nariig gudamjind chini gargana !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.92

AN iin gaminguudad songoltoo hiitsen vv kkk

Avatar

Зочин 2020-02-17 103.206.194.7

Ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил. Ногдол ашиг тараах нь зөв. Хувьцаат компаний үйл ажиллагаанд тавих хяналтыг бий болгоход хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.

Avatar

Зочин 2020-02-17 43.228.131.110

МАНгарууд зүгээр доромжлоод байгаарай.

Avatar

Oyuka 2020-02-17 202.126.88.234

2014 onii 3sard torson hvvhd huwitsaa awah ym blwuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж