ТОСК-ийн захирал А.Гантулгад анхааруулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

ТОСК-ийн захирал А.Гантулгад анхааруулга өгчээ

АТГ-т иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-аас тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулахдаа Үнэлгээний хорооны гишүүд нь Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй нь тогтоогджээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8-д заасан зөрчсөн байна.Тиймээс АТГ-ын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгууллагын удирдах албан тушаалтнуудын түвшинд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулгад анхааруулсан байна.

Ж.ӨӨДЛӨН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж