Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ | News.MN

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус /covid-19/ гарч, Монгол Улсын Засгийн газар болон иргэд олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор бодит биш мэдээллүүд цахим сүлжээгээр хөвөрч, хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж, тасалдах вий гэх болгоомжлолыг ард иргэдийн дунд бий болгож байгааг мэргэжлийн байгууллагаас сануулсан.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд хамтран албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Оргил”, “Сансар”, “Миний” сүлжээ дэлгүүрийн барааны эргэлт хэвийн нөөц хангалттай байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын худалдааны салбарт бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй байна.

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд Засгийн газраас зохион байгуулж буй арга хэмжээнүүдийг дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгджээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАмгийн муу сүлжээ бол Номин сүлжээ дээ 2020-02-17 202.131.239.166

Хамгийн муу сүлжээ Номин сүлжээ дэлгүүрүүд харагддаг. Өөрсдөө дүгнэлт хиймээр юмдаа. Тэр Эзэншүү хүн нь жаахан учиртай шуналтай ажилламаар.

Avatar

Иргэн 2020-02-17 66.181.181.219

Номин нэгдэхгүй юм байх даа аль хэдийн үнээ нэмсэн

Avatar

Иргэн 2020-02-17 124.158.110.117

Имарт дэлгүүр нэгдэхгүй юм байх даа

Avatar

Зочин 2020-02-17 92.38.148.60

E-mart chin Solongosiin kompani shuudee naizaa. Undesniih bish. Yavaandaa alga bolno gej naiddag.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж