Өглөө кофе уухгүйгээр гэрээсээ гарч чаддаггүй хүмүүст сайхан мэдээ дуулгая. Кофе их уудаг хүмүүсийг каффейний хамааралтай хэмээдэг ч ясны хувьд кофе уудаггүй хүмүүсээс илүү бат бөх байдгийг нэгэн шинэ судалгаагаар нотолжээ.
Хонгконгийн их сургуулийн судлаачид 564 насанд хүрэгчдийг судалгаандаа хамруулан, кофе их уудаг гэх хүмүүсийн ясны эрдсийн нягтыг кофе уудаггүй гэх хүмүүсийнхтэй нь харьцуулж үзжээ.
Харин судалгааны үр дүнгээс харахад кофе их уудаг хүмүүсийн ясны эрдсийн нягт кофе уудаггүй хүмүүсийнхээс илүү байсан байна. Судлаачид кофений өндөр хэрэглээ, бат бөх ястай аль алинтай нь холбоотой гурван өөр молекулыг онцгойлон анхаарч судалсан байна. Судалгааны цар хүрээ харьцангуй жижигхэн ч үр дүнд нь кофе их уух нь ясыг бат бөх болгодог хэмээх дүгнэлтэд хүрэхэд хангалттай хэмээн судалгааны баг үзэж байна.
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ