Сауны хорхойтнуудын тоо яагаад нэмэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Сауны хорхойтнуудын тоо яагаад нэмэгдээд байна

Саунд орох нь хүний биед сайн уу? Үгүй юу? Долоо хоногт хэдэн ч удаа хамаагүй саунд ордог SAUNER буюу сауны хорхойтнууд үнэхээр эрүүл харагддаг. Гэтэл олон нийт энэ талаар үнэхээр сайн уу, үгүй юу гэдгийг сайн мэддэггүй. Тиймээс бид “ЯПОН МАЯГИЙН ХАЛУУН УУРАН ЭМЧИЛГЭЭНИЙ СУДАЛГААНЫ ТӨВ”-ийн Ерөнхийлөгч  Чён Чүн Фа эмчээс АНАГААХ УХААНЫ ҮҮДНЭЭС САУНЫ АЧ ТУС, ҮР ДҮН-н талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Тус судалгааны төв нь зүрхний архаг дутагдал, доод мөчний артерийн хангамжийн цочмог дутагдал зэрэг хүнд өвчнийг биеийг халаах аргаар эмчилж, энэхүү арга нь Япон болон Азийн орнуудад ихээхэн дэлгэрээд байгаа юм.

Сауны ашиг тусыг нэг өгүүлбэрээр тайлбарлавал “ЦУСНЫ ЭРГЭЛТ САЙЖИРДАГ” учраас юм гэж Чён эмч хариуллаа.

“Хүний биед хязгааргүй олон судас эргэлдэж байдаг.Тэрхүү судсаар дамжуулан бүтэн биенд амин дэмийг хүргэж, биеийн хорыг гадагшлуулж өгдөг нь ЦУС юм. Бие дулаацаж, халвал судас тэлж, цусны эргэлт сайжирдаг.”

– Цусны эргэлт сайжирвал амин дэм сайн хүрч, хорт бодисыг сайтар гадагшлуулж өгдөг байх нь. Гэвч биеийг халааж, цусны эргэлтийг сайжруулахын тулд халуун усанд орох, дасгал хөдөлгөөн хийж ч болох биш үү?

–   Халуун усанд ороход бие дулаацаж халах боловч усны даралт биенд хүрэх учир үр дүнд нь судас нарийсдаг. Дасгал хөдөлгөөн хийхэд мөн адил бие халах боловч энерги зарцуулдаг, зүрхний цохилт хурдасдаг тул хүний биенд маш их ачаалал ирдэг. Усны даралтгүй, биед ачаалал өгөхгүй цусны эргэлтийг сайжруулахад САУН нэн тохиромжтой.

– Тэгвэл хүний цусны эргэлт сайжирснаар ямар ашиг тус, давуу тал байдаг бэ?

Бүтэн биеийн цусны эргэлт сайжирвал бүх эд эсийн бодисын солилцоонд шаардлагатай хүчилтөрөгч, амин дэм, эрч хүч нэмэгдэж, цовоо болдог. Энэ нь бүхий л өвчин эдгэрч сайжрах үндэс нь болно.

– Яг тийм байна. Саунд тогтмол ордог SAUNER бол үнэхээр эрүүл, чийрэг байдаг. Ийм шалтгаантай байсан юм байна.

– Яг тийм, саунд орж байх үед ердийн үетэй харьцуулахад 2 дахин илүү цусны эргэлт явагддаг. Бие халж, усны даралт байхгүй тул судас тэлж их хэмжээний цус биеэр эргэлдэн, шаардлагатай амин дэм, хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг.

Дараагийн давуу тал нь мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Сэтгэл санаа зовнисон, сандарсан үед зүрх дэлсэж, хамаг бие чангарч, булчин судсыг хавчиж дарчихдаг тул цусны даралт ихсэж зүрх дэлсдэг. Саунд ороход бие халж, чангарсан бие сулардаг. Тэгэхээр судсыг дарж байсан булчин суларснаар зүрх дэлсэх нь арилдаг. Ингэснээр сэтгэл зовних, стрессдэх асуудлаас БИЕ бүрэн ангижирна.

Дараагийн давуу тал бол эрүүл, толигор арьс. Саунд ойрхон ордог SAUNER -н арьс гэрэлтэж наснаасаа залуу харагддаг гэгддэг.

Энэ бол маш энгийн шалтгаан юм. Саунд орсноор цусны эргэлт сайжирч, ходоодны ажиллагаа ч идэвхтэй болно. Ходоодны ажиллагаа сайжирснаар хоол идэх, амтлах чадвар нэмэгдэнэ. Цусны эргэлт нь сайжирч хэрэгтэй амин дэмийг хүргэх, хор гадагшлуулах үүргээ маш сайн биелүүлнэ.

-SAUNER-н гэрэлтсэн толигор арьсны нууц нь дотроосоо байсан байна

-Саунд орсноор тодорхой хэмжээгээр ядралт үүсдэг учраас бат бүх нойрсоход ч ач тустай байдаг. Ходоодны үйл ажиллагаа идэвхжиж, амтархан хоол идэж, амин дэмээ хангалттай сайн авна. Хүндээр бие засаж хэрэггүй хороо гадагшлуулж, бат бөх унтана. Ингэснээр эрүүл, үзэсгэлэнтэй байхгүй байх арга үгүй.

Мэдээллийн эх сурвалж: https://saunatime.jp/articles/…

Орчуулгыг Таиё Манд ХХК орчуулгын төвд хийв.

Бид та бүхэндээ саяхан шинээр нээгдээд буй BEAVER HAIR & BEAUTY SALON-ы Сауныг танилцуулж байна.

Тус салоны VIP өрөө, саун нь 4 хүртэлх хүний багтаамжтай, маш тав тухтай тансаг зэрэглэлийн саун юм. Саунд оронгоо спа, массаж, гоо сайхны үйлчилгээ авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9050-9069 дугаараар холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж