Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн дуучин “G-Dragon” охидын “Girls' Generation” хамтлагийн гишүүн Ким Тэ-ёнтой болздог гэх яриа олны анхааралд байна. Өмнөд Солонгосын алдартай хоёр хамтлагийн ахлагч нар хайрын романс үүсгэсэн мэдээлэл К-поп ертөнцөд том дуулиан тарьжээ. Гэвч “SM” болон “YG” энтертайнментууд нотолгоогүй худал цуурхал гэж дээрх мэдээллийг үгүйсгэв.
Хосуудыг болздог гэх яриа гарахын өмнө “G-Dragon” загвар өмсөгч найз бүсгүй Мизухара Кикогоос салсан аж. Түүнчлэн Ким Тэ-ён өнгөрсөн есдүгээр сард “EXO” хамтлагийн гишүүн Бён Бэк-хёноос салсан байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP