CNN агентлагийн уншигчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн дайны тухай 2020 оны хоёрдугаар сарын 11-нд нийтлэгдсэн шинэ мэдээг уншаад айдас түгшүүрт автав. Гэвч тэрхүү мэдээ нь үнэн мэдээлэл мөн үү? эсвэл хоёр жилийн өмнөх мэдээллээ тэд хуулаад биччихэв үү?
Мэдээн дээр Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглах төвийн мэдээллээс иш татан "Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадад үнэнч хүчнийхэн зүүн Гоутад хэд хэдэн агаарын дайралт хийж, 71 хүний амь нас, 325 хүний эрүүл мэндийг хохироолоо" хэмээсэн байна. Тус нийтлэл сайтын "дэлхий", "ойрхи дорнод" буланд 2020 оны хоёрдугаар сарын 11-нд тавигдсан байна.
Атал Гоутагийн хэсэг нь өдгөө Ассадын мэдэлд ороод хоёр жил болж байгаа бөгөөд аль хэдийн шинэ барилга, байшин барьж хөгжиж буй газар юм.
Чухамдаа CNN агентлаг 2018 оны хоёрдугаар сарын мэдээгээ үг үсэггүй дахин нийтэлсэн аж. Яагаад хуучирсан мэдээг дахиж нийтлэх гэж? Тэд хүмүүст найман жил үргэлжилсэн Сирийн иргэний дайныг дахин сануулахыг хүссэн юм болов уу? эсвэл ямар нэг алдаа гаргаснаас ийм зүйл болов уу?
Энэ тухай хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгүүлч Эва Бартлетт өөрийн твиттертээ "CNN энэ нийтлэлээрээ хүмүүсийн толгойг эргүүлж орхилоо. Гоута 2018 онд алан хядагчгүй болсон. Түүнээс хойш тэнд амьдрал буцалж буй. Харин энэ мэдээнээс болоод ихэнх хүмүүс энэ үйл явдал яг одоо болж байгаа гэж бодох аюултай. CNN энэ асуудал дээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Жижиг засвар хийхэд он сар нь өөрчлөгдсөн гэж тайлбарлаж магадгүй ч үнэхээр тэгсэн бол мэргэжлийн мэдээллийн агентлагийн хувьд хүмүүсийн толгойг эргүүлэх гарчгаа өөрчлөх ёстой байсан юм" хэмээн бичжээ.
Эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ