Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэ 2015 онд энэ эрхэм шагналыг зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 12-ны өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэснийг Та бүхэнд уламжлахад баяртай байна.

Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. Тэрээр Улсын Багшийн Дээд Сургуулийг 1978 онд төгсөж, СУИС-д 1996 онд магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёо 1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

Гомбожавын Мэнд-Ооёо одоогоос 40 жилийн өмнө утга зохиол, урлаг соёлын ертөнцөд хөл тавьж, яруу найраг, хүүрнэл зохиол, танин мэдэхүйн 50 шахам ном, зохиол бичиж, ард олондоо өргөн барьжээ. Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, “Шилийн богд” роман, “Алтан Овоо” шастир, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Гэрэлтэх агшин бүр”, “Он цагийн хүрд”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Чам руу би явж байна”, “Утгын болор сүм” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлээрээ хүмүүний оршихуйн гэгээн тунгалагийг илэрхийлэн, утга төгөлдөр, уян зөөлөн ертөнцийг уншигч олноо нээж, үндэсний утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн яруу найргийн сан хөмрөгийг монгол уран сэтгэмж, намуун зөөлөн ай, гүн ухаанаар баяжуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм болно. Түүний бүтээлүүд англи, орос, хятад, франц, герман, грек, япон, хинди, мажар, бенгал, тамил, солонгос зэрэг 50 гаруй хэлээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болжээ.

Тэрээр 1990-1996 онд тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох ”Мэгжид Жанрайсиг” хөтөлбөрийг санаачилж, бүтээн залах үйлсийг удирдагчдын нэг байв. Түүний санаачлагаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх, соёлын дурсгалыг судлан сурталчлах, сэргээн хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аяллыг 11 удаа зохион байгуулж, олон мянган км замыг туулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлж, соёл, эрдэм шинжилгээний үлэмж сан, хөмрөгийг бүрдүүлэн Монголын түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны зураг зэрэг олон шинэ дурсгалыг илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг баяжуулан бүрдүүлсэн билээ.

Г.Мэнд-Ооёо дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Стэнфорд, Калифорниа Берклей, Японы Киорицу, Унгарын Будапештийн их сургууль, Италийн Умбриа зэрэг олон сургуульд Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг уншин сонордуулсан байна. Мөн олон улсын яруу найргийн “Пен” клубын шагналтан билээ. Тэрээр Дэлхийн Урлаг соёлын академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2005 онд хүртсэн байна. Мөн Энэтхэгийн Олон улсын яруу найргийн Академийн шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн дээд шагнал, Грекийн Зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал болоод Дэлхийн Энх тайвны утга зохиолын Алтан медаль тус тус хүртжээ.

2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэрээр Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээсэн нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-30 202.9.41.41

Мэнд- Оёог нээрээ Түдэв гуайтай харьцуулж болох уу. магадгүй л юм нөгөө үс сахалтай салбадай Сосорбарам Баабарыг Ренчин гуайтай харьцуулж, түмнийг элгийг хөшөөсөн шүү.

Зочин 2015-10-30 202.9.41.41

халтар мурий үзэг цаас сараачдаг хүмүүсийг яасан ч их шагнадаг юм бэ. түүнийоронд эгэл жирийн ардын хүүхдүүдийг шагнамаар юм.Тухайлбал Аззаяа гэд цэргийн албан хаагчийг ч юм уу, гэх мэтээр

Зочин 2015-10-30 81.183.234.144

.

Зочин 2015-10-30 150.129.140.38

Яахав дээ болох л юм. Лодонгийн Түдэв гээд л Дэлхийд ч ховор заяах-Монголын аугаа хүмүүс байна шүү дээ. Хожим нэхэж өгөх дээрээ тулж дээ хөөрхий. Мэнд Ооёог овжин нөхөр л гэдэг. Цагаан, Ганбаа ч билүү юм бүрийг улс төрийн хийрхэлээрээ дүгнэж үймүүлдэг экстремист этгээдүүдийн хийж буй ажил гэлцэх нь ортой болов уу.Зохиолчдын байгууллага, олон түмний санал авнаа гэж үгүй, авсан ч оромдоод өнгөрөх амьтад-

Mangar 2015-10-30 103.26.195.5

manaid Davaajaviin shagnal gej neg deed shagnal baidag shig delhiin olon soliotin tiim shagnalig hurtej yavaad uuriin chingis deeree buulaa daa Ebeegiin hamt bayar hurgiye

Зочин 2015-10-30 112.72.13.187

Дэлхийд алдар цуугаа мандуулсан их найрагчийг эх орон нь ингэж нэг үнэлэх өдөр ирдэг байжээ.

Зочин 2015-10-30 122.201.22.168

Iim teneg medeerhuu yum unshij comment bichin hereldej baihaar Baabariin Jin udiin mongolchuud gesen shine niitleliig unshitsgaaj shuugildval arai deergui yu. Novshiin uls turchdiin ugdug hogiin tumriig hend ch ugsun yahavdee. Nohoind paiz zuulgej baigaatai l ijil.

Хүнээ олсонгүй 2015-10-30 183.81.171.135

Хүнээ олсонгүй дээ. Иргэдийн тархийг угааж Хэдэн Бурхан босгосоноос өөр юм хийгээгүй хүн шүү дээ ккк.

иргэн 2015-10-30 49.0.204.183

Баяр хүргэе.Энэ шагналыг авах ёстой хүмүүст нь очиж байна гэж ойлгож байна.Бас энэ шагналыг тэр төрийн шагнал,гавъат зүтгэлтэн гэх мөнгө болон арын хаалгаар авдаг шагнал шиг л битгий бологчихоосой билээ дээ.

Зочин 2015-10-30 103.242.45.39

Монгол төр одооноос оюуны мэлмийтнүүдээ анхаарч эхэлж байгаа нь сайн байна. Шагнасан, шагнуулсан хүмүүст аль альнд нь амжилт хүсье.

САЙХАН МЭДЭЭ ЭЗНЭЭ ОЛЖЭЭ 2015-10-30 59.153.113.24

ЁСТОЙ ЗӨВ ХҮНЭЭ ОЛЖ ӨГСӨН БАЙНА. УЛС ТӨР ЭЛДЭВ ЗҮЙЛЭЭС ХОЛ ЗӨВХӨН УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙДЭГ МУНДАГ ХҮН. БУСАД ШИГ 2 НҮҮРТЭЙ БАЙСАН БОЛ ӨДИЙД ТӨРИЙН ШАГНАЛ АРДЫН УРАН ЗОХИОЛЧ БОЛЧИХ БАЙСАН БИЗ?. ХАРИН Ч ТЭГЖ ШАГНАЛ ХӨӨЦӨЛДӨЖ ЯВААГҮЙ ЧИН ШУДАРГА ХҮНД ӨГСӨН НЬ САЙН БАЙНА. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ НҮДЭЭ ОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА.

хэхэ 2015-10-30 122.201.31.217

ямар хүн байдгийн болдоо

Зочин 2015-10-30 82.238.215.181

Hoyor nuurten bhdaa ch yahav dee

зочин 2015-10-30 103.229.121.101

содном гуай шиг хүнд олгосон бол баярлах байна. Даан ч хөгийн хоёр нүүртэнд олгож байгаад харамсаж байна. бичсэн юм нь ямар ч боловсролгүй хүний бичсэн юм шиг байдаг юм, сэтгэлээний чаввар дорой энд тэнд очиж 2 нүүр гаргадаг нэгэн эр шүү дээ. Авахдаа тэр хүн ичихгүй байх л даа. угаасаа ичих нүүргүй юм чинь

Зочин 2015-10-30 202.70.46.207

Манай оронд нэг их хийсэн юмгvй байхоо! Харин дэлхийгээр л их их, том том юм хийдэг хvн юм байх?!

хуульч 2015-10-30 112.72.13.231

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕЭ

Зочин 2015-10-30 103.26.194.253

malchin ard gej bichdeg mal tolgoit dunxuu

Зочин 2015-10-30 203.194.114.118

Хэвлүүлсэн юмныхаа мөнгийг төлдөггүй хүн мундаг юм байна!

Зочин 2015-10-30 202.70.42.102

hudee olson shagnal bna. iim l humuusee tor shagnah yostoi

777 2015-10-30 103.26.195.123

"Хүргэн хүү" дээр гардаг шиг юм бичжээ. Саяхан ядуу ард явсан Цанжидын хүү Дэмбэрэл гэдэг шиг ... Г.Мэнд-Ооёо бол Монголын соён гэгээрүүлэгчдийн нэг мөнөөсөө мөн. Нүдээ олсон шагнал болжээ. Урт наслаж удаан жаргахыг хүсэн ерөөе

Зочин 2015-10-30 182.160.39.100

Малчин ардын хүү учраас сансарт ниссэн шиг малчин ардын гаралтай учраас одон хүртлээ

үгш 2015-10-30 103.26.195.8

Яг юу хиисиин бол Яг эппл шиг тоёота шиг ядаж самсунг шиг баялаг бүтээсэн юм нь хаагуур бнааа

Зочин 2015-10-30 49.0.186.220

тийм хүн алга даа

1234 2015-10-30 218.202.138.226

малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёо kkk bayar hurgie

Ийм хямдхан шагнал юм уу 2015-10-30 202.70.37.102

Эзнээ олоогүй шагнал байна

төмөр 2015-10-30 49.0.205.237

Баяр хүргэе.Сайн үйлс тань аривжих болтугай.

batbayar 2015-10-30 103.10.23.49

Eejiin min angiin hun baina.Neg dor togloj ussun gej yaridag baij bilee

Зочин 2015-10-30 203.194.113.54

Сайхан мэдээ байна. Ёстой л нүдээ олсон шагнал гэж энэ байх. Бид хажууд байгаа агуу бүхнээ тоодоггүй хайхардаггүй, хол байгаа өчүүхэн зүйлд биширч шүтдэг сонин сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ,

88671597 2015-10-30 112.72.12.215

ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuz@mail.ru Утас:88671597

Irgen 2015-10-30 103.242.47.98

Баяр хүргэе!

зочин 2015-10-30 27.123.215.234

ёстой л нүдээ олсон шагнал болжээ. энэ хүнийг "дэлхийн яруу найргийн алтан титэм" хүртээд ирэхэд бөөн атаархал, хов жив дэгдсэн. дараа нь дэлхийн яруу найргийн наадмаас дээд шагнал хүртээд ирэхэд бүгд мэдээгүй юм шиг царайлцгаасан. одоо яах бол? цөөхөн монголчууд уг нь тамын тогооны үлгэрээс хагацах цаг болсон л баймаар. тэр дундаа нийгмийн сэтгэхүйн хөтөч болсон зохиолч, яруу найрагчид дунд ийм атаархал яваад байгаа нь нэн эмгэнэлтэй. "бурхан төрсөн газраа хүндгүй" гэдэг шиг бүтээл туурвилаа дэлхийд таниулсан мэнд-ооёо гуайд "чингис хаан"-ны одон гардуулах болсон нь төр нүдтэй гэдэгт итгэх итгэлийг минь бага ч гэсэн сэргээв. ерөөл хурах болтугай!

Зочин 2015-10-30 103.9.90.2

Үнэн сайхан мэдээ байна. Төрийн хамгийн том энэ одонг соёл урлагийн салбараас өмнө нь Шарав гуай л авсан. Одоо Мэнд-Ооёо гуай авч байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо.

Зочин 2015-10-30 103.9.90.2

Үнэн сайхан мэдээ байна. Төрийн хамгийн том энэ одонг соёл урлагийн салбараас өмнө нь Шарав гуай л авсан. Одоо Мэнд-Ооёо гуай авч байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо.

Найз 2015-10-30 122.201.24.101

ая.Насанбуян - уг. Г. Мэнд - Ооео - Тэмцэгчдийн дуу монх - нэртэй шулгэлсэн дуугаар Улс торийн дуу дуулаачдын тэмцээнд Б . Бадарууганы хамт орж Алтан медалын шагнал хуртэж байснаа мартахгуй !

Намар 2015-10-30 103.9.90.2

Ямар сайхан мэдээ вэ? Энэ яруу найрагчийг үнэлж, хайрлах цаг нь болсон. Яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо бол нүүдэлчний утга зохиол, эсгий туургатны уран зохиол өв соёлын төлөө амьдарч, уран бүтээлэй туйрвисаар ирсэн сайхан уран бүтээлч.

Намар 2015-10-30 103.9.90.2

Ямар сайхан мэдээ вэ? Энэ яруу найрагчийг үнэлж, хайрлах цаг нь болсон. Яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо бол нүүдэлчний утга зохиол, эсгий туургатны уран зохиол өв соёлын төлөө амьдарч, уран бүтээлэй туйрвисаар ирсэн сайхан уран бүтээлч.