Өглөө ажил дээр интернет тасраад IT-ийн ах байхгүй яаж ч чаддаггүйээ. Ажлаасаа гараад энд нэг нэт кафед ороод суужийна.
28ний өдөр юу болсон бэ гэхээр. Өглөө ажилдаа ирээд ажлаа хийгээд
өдөр нь гэрээс авчирсан хоолоо идээд. Гарч ундаа авч уугаад. Ажлаа
хийгээд, хажуугаар нь ирэх 3 долоо хоногийн амралтын өдрүүдээ төлөвлөөд
завгүй суулаа. facebook дээр өмнө явсан амралтын зурагнуудаа орууллаа.
Ажил тарах дөхөөд оройн нар цонхоор шараад эхэлмэгц гарч гадаа нэг гоё
газар сууя гээд сөүлийн гудамж уруудаад алхлаа хөөрхий.