Хүүг хлораминаар угаагаагүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүг хлораминаар угаагаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Хүүг хлораминаар угаагаагүй гэв

“Баян Өлгий аймагт шүлхийтэй газраас ирсэн гэх 11 настай хүүг хлораминаар угааж,  хичээлд нь явуулахгүй байна. Үүнээс болоод бие нь өвдсөн” гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байсан билээ. Тэгвэл үүнийг Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн үгүйсгэжээ. Тэрээр “Хүүхдийн өмсч явсан хувцас, гэр оронд нь ариутгал хийх үүрэг авсан. Гэхдээ хлорминаар биш жавелион хэрэглэсэн. Хлорамин хэрэглэснээс болоод бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй. Сурагчдын амралт эхлээд гэртээ харьсан” гэж мэдээлжээ.

Мөн энэ мэдээллийг хүүгийн нагац ах гэх н.Батжаргал өгсөн гэв. Тиймээс ташаа мэдээлэл гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгсөн хэмээн мэдээлсэн байна.

М.КЕЙТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс