Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ

Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ. Тодруулбал, тэрбээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа 2020- 2021 оны дөрөв, тавдугаар саруудад алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоны дүрд дуулахаар хөтөлбөр батлагдаад байгаа ажээ.

Тэрбээр Италийн Верона хотын “Арена” задгай театрын тайзнаа энэ зун дэлхийн дуурийн алдартай дуучидтай хамтран дуурьт тоглох тов нь гарсан байна. Монголын дуурийн урлагийг дэлхий дахинаа сурталчилж буй тэрбээр Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтаад буй. Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж