Манчестер Сити баг доод лиг рүү унах аюул нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Манчестер Сити баг доод лиг рүү унах аюул нүүрлэжээ

Манчестер Сити баг доод лиг рүү унах аюул нүүрлэжээ

Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА -аас Английн Манчестер Сити багийг өнгөрөгч Баасан гаригт санхүүгийн шударга өрсөлдөөний дүрэм зөрчсөн хэрэгт буруутган, 30 сая еврогийн торгууль болон ирэх хоёр улирал УЕФА-ийн томоохон тэмцээнүүд болох Аваргуудын лиг болон Европа лигт оролцох эрхийг нь хассан. Гэхдээ энэ хэрэг ингээд дуусахгүй бололтой. Учир нь Английн хөлбөмбөгийн холбоо энэ хэрэгт мөн ач холбогдол өгч, Манчестер Сити багийн одоо байгаа оноог хасах эсвэл Лиг-2 буюу Английн хөлбөмбөгийн лигүүдийн 4-р лигт хүртэл тоглуулах шийтгэл оногдуулах магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Харин Манчестер Сити баг CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандан, эрхээ сэргээлгэх талаараа арга хэмжээ авна хэмээжээ.

Манчестер Сити баг одоогоор Английн Премьер лигт 51 оноотойгоор хоёрдугаар байранд бичигдэж, мөн УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Испанийн Реал Мадрид багтай учраа таараад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж