Германы банк “Deutsche Bank” санхүүгийн жилийн гуравдугаар хагаст зургаан тэрбум еврогийн алдагдал хүлээснээр 15 мянган ажилтнаа цомхотгох болсноо мэдэгджээ. Германы хамгийн том банк үндсэн 9000, гэрээт 6000 ажилтнаа халах болсон байна. Энэ нь фирмийн нийт ажиллах хүчний 15 орчим хувь гэдгийг банкны төлөөлөгчид мэдээлжээ.
Түүнчлэн 20 мянган хүнийг ажлын байраар хангадаг “Postbank”-ыг ирэх хоёр жилийн дотор худалдахаар төлөвлөжээ. Германы банк жилийн зардлаас 3.8 тэрбум еврог хэмнэхийг хичээж байгаа аж. Үүний тулд Мальта, Аргентин, Чили, Мексик, Финлянд, Перу, Уругвай, Дани, Норвеги, Шинэ-Зеланд болон Герман дахь зарим салбараа хаахаар төлөвлөжээ.
Эдгээр мэдээний дараа Франкфуртын худалдаанд банкны хувьцааны ханш 5.5 хувиар унасан байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС