Үс уналт санааг тань зовоож байна уу. Тэгвэл эдгээр аргуудыг туршаад үзээрэй

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Үс уналт санааг тань зовоож байна уу. Тэгвэл эдгээр аргуудыг туршаад үзээрэй

Үс уналт санааг тань зовоож байна уу. Тэгвэл эдгээр аргуудыг туршаад үзээрэй

Хүний үс өдөрт 50-100 орчим үс унах нь хэвийнд тооцогдох ба үүнээс ихээр унахыг эмгэг гэж үздэг.

Төрөл бүрийн халдварт өвчин, эмийн хордлого, сэтгэл санааны хямрал, ядаргаа, стресс, биеийн халууны өөрчлөлтийн үед ихээр унадаг. Мөн хэт халуун, хэт хүйтэн усаар угаах, толгой нүцгэн явах, тогтмол будах, халуун хайч, буржийлгагч зэрэг нь үс унах шалтгаан болдог.

Жирэмсэн үед бодисын солилцооны өөрчлөлтөөс болж ихээр унах нь бий. Иймд үс унаж байгаа шалтгааныг олж өөрт тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь гоо сайхнаа хэвээр хадгалах хамгийн зөв арга юм.

Үс уналтыг багахан ч болов багасгах дараах маскуудыг туршаад үзээрэй. Хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл тогтмол хэрэглэх нь чухал шүү.

  1. Зуун наст

Зуун наст нь үс уналтын эсрэг уламжлалт аргуудын нэг юм.  Жижиглэсэн зуун настыг 1 хоолны халбага зөгийн балтай хольж үсэнд түрхэхэд уналт багасдаг.

  1. Сонгино

Сонгино нь үсний уганд сайн нөлөөлж, ургалтыг түргэсгэдэг. 1 хоолны халбага сонгины шүүс, шингэрүүлсэн зөгийн бал, 1 өндөгний шарыг сайн хольж хутгаад, үсэндээ түрхэн 5-10 минут иллэг хийнэ. Гадуур нь боож 40 минут байлгаад угаана.

  1. Тос

Кокос, олив, бүйлсний тос зэрэг нь үсний ургалтад сайнаар нөлөөлөх витаминаар баялаг тул суурь болгон ашиглаарай. 4 хоолны халбага тос, “А” “В” амин дэмүүдийг хольж хутгана. Үсэндээ түрхэж, 1 цаг орчим болгоод шампуниар угаан. 8 удаагийн түрхэлт нь 1 курс болох ба үүний дараа мэдэгдэхүйц үр дүн харах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж