Хаггүй эрүүл сайхан үстэй болгох маск

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Хаггүй эрүүл сайхан үстэй болгох маск

Хаггүй эрүүл сайхан үстэй болгох маск

Хэдийн сайхан хувцас, хэдий сайхан царай зүстэй байлаа ч мөрөн дээрх хагнаасаа санаа тань зовж яваа юм биш биз?

Хаг нь шинээр үүссэн эсүүдээс хуйханд наалдаж үлдсэн, цагаан саарал өнгөтэй, тослог эд юм. Энэ нь хуйхан доорх тосны булчирхайн тос ялгаруулалт алдагдаж, арьс хуурайшсанаас болон ариун цэвэр муу сахих, бодисын солилцоонд өөрчлөлт орох, мэдрэлийн ядаргаа, хоолны дэглэм, цаг агаар, сэтгэл зүйн өөрчлөлт зэрэг маш олон хүчин зүйлсээс үүдэлтэй.

Хаг нь хуурай, тослог ямар ч шинжтэй үсэнд тохиолдож болно.

Ширхэг ч хаггүй үстэй болохын тулд дараах маскуудыг хүссэн үр дүндээ хүртлээ тогтмол хэрэглэх нь чухал гэдгийг санаарай.

1. Өндөг

Өндөгний шарыг 1 цайны халбага алимны цуутай хольж, хуйхандаа түрхэхэд тосны булчирхайн ажиллагааг хэвийн болгож, ямар ч хагийг багасгана.

2. Сармис

2 хумс сармисыг үрж жижиглээд, ургамлын тостой хольж 3-5 хоног дараад хуйхандаа түрхэнэ.

3. Ногоон цай

500 мл усанд 1 хоолны халбага өтгөн ногоон цай хийж, аяганы ¼ алимны цуу нэмж хийнэ. Уусмалаар үсээ зайлаад чийгтэй байхад нь зузаан алчуураар ороож шингээнэ. 40 минут байлгаад бүлээн усаар зайлна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж