Капитрон банк онлайн гүйлгээний шимтгэлээ 0₮ болголоо | News.MN

Капитрон банк онлайн гүйлгээний шимтгэлээ 0₮ болголоо

Капитрон банк онлайн гүйлгээний шимтгэлээ 0₮ болголоо

Монгол Улсын Засгийн газар нь үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 2 сарын 13-ны өдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн тул Капитрон банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 02 сарын 15-наас 2020 оны 04 сарын 15-ны хооронд  онлайн гүйлгээний шимтгэлээ 0₮ болголоо.

Энэ хугацаанд цахим үйлчилгээ ашиглан хийсэн банк доторх гүйлгээний 100₮ шимтгэл болон банк хоорондын гүйлгээний 300₮ шимтгэл, мөн төлбөрийн гүйлгээний шимтгэлүүд тус тус 0₮ болж байгаа юм.

Та Капитрон банкны ухаалаг Online үйлчилгээг ашиглан ямар нэгэн шимтгэлгүйгээр цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэн олон хүн цугласан газарт очилгүйгээр төлбөр тооцоогоо хийгээрэй.

Эрхэм харилцагч танд эрүүл энхийг хүсье!

Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж