Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин “The Voice of Mongolia” шоуг “уяраав”

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин “The Voice of Mongolia” шоуг “уяраав”

Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин “The Voice of Mongolia” шоуг “уяраав”

“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын консерваторийн багш Х.Үнэнхүү. Түүний охин аавынхаа уран бүтээлийн замналыг үргэлжлүүлсэн, чамгүй авьяаслаг дуучин гэдгээThe Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа дуулж, харууллаа.

Авьяаслаг концертмейстер Ү.Уртнасан өөрийн мөрөөдлөө биелүүлж, дуучны хувиар анхныхаа том тайз болох “The Voice of Mongolia” шоуны тайзнаа бүхий л цаг үеийн хит гэгддэг “Hallelujah” дууг дуулж, шүүгч үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Тэрбээр шүүгч Д.Болдын багт орсон юм.

Авьяаслаг бүсгүй Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2018 онд концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Түүний аав Х.Үнэнхүүг монголын ард түмэн сайн мэднэ. Мөн ээж Ц.Болормаа нь хөгжмийн багш мэргэжилтэй.

Урлагийн гэр бүлд өсч, хүмүүжсэн тэрбээр анх дөрвөн настайдаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарч, “Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхдийн дүрд тоглож байжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж