Элтон Жон хатгаа авч, тоглолтоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Элтон Жон хатгаа авч, тоглолтоо цуцлав

Элтон Жон хатгаа авч, тоглолтоо цуцлав

Энэ цаг үеийн домог болсон дуучдын нэг Элтон Жон хатгаа авснаас Шинэ-Зеланд дахь тоглолтоо цуцлахад хүрчээ. Өдгөө 72 настай Элтон Жон Ням гаригт Оклэнд дахь “Mount Smart” цэнгэлдэхэд хийсэн тоглолтоо дундаас нь цуцалсан аж. Элтон Жон маргааш, Пүрэв гаригт тоглох хуваарьтай.

Тэрбээр үзэгчдэд хандан “Миний хоолой гарахаа больчихлоо. Би дуулж чадахгүй нь. Намайг уучлаарай, би явах хэрэгтэй байна” хэмээн төгөлдөр хуурынхаа ард нулимс дуслуулан мэдэгджээ. Элтон Жон тайзнаас нэлээд хэдэн хүнээр туслуулан буусан байна. Элтон Жон “Шар тоосгон замын салах ёс” нэртэй олон улсын аялал тоглолтоо хийж явсан юм. Гэвч тэрбээр Шинэ-Зеландад тоглолтынхоо өмнөх өдөр хатгаа өвчнөөр оношлогджээ. Хатгаа нь бактер эсвэл вирусийн халдвараар үүсгэгддэг уушгины үрэвсэлт өвчин юм.

Элтон Жон өмнө нь 2018 онд аялал тоглолт хийхээ больж, гэр бүлдээ илүү анхаарал тавина гэж мэдэгдэж байсан. Гэхдээ тэрбээр дэлхий даяар шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийхээр ирэх гурван жилийн хугацаанд 300 орчим тоглолт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж