Архангай аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн онд дэвшүүлсэн зорилт арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
Өнгөрсөн онд алба хаагчид 94 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 96 хүний амь нас, 980.0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Аюулт үзэгдэл ослын тоо хохирол өмнөх оноос 20,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг нийт 15 удаа зохион байгуулж, 12649 хүнийг хамруулан ухуулга сурталчилгаа хийж, 7830 ширхэг санамж боршур тарааж, албаны үйл ажиллагааг сурталчилсан. Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг нийт 87 удаа 5051 хүнд зохион байгуулж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг дадлага олгосон байна.
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд анги, салбарын барилга байгууламжид засвар үйлчилгээг хийж, гадна талбай явган хүний зам, ногоон байгууламж, хашаа, гэрэлтүүлэг хийж, алба хаагчдын эрүүл мэнд, эрүүл ахуйд онцгойлон анхаарч алжаал тайлах өрөө, сауны өрөө, хүүхэд хөгжүүлэх өрөөнүүдийг тохижуулж ашиглалтанд орууллаа. Мөн аймаг, орон нутгаас 12 хүний суудалтай аврах завь, суудлын автомашиныг шийдвэрлүүлж, Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах үндсэн албаны “МАN” маркийн автомашинаар парк шинэчлэлт хийсэн юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ