Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана | News.MN

Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуултай ярилцлаа.


-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Г.Загдаагийн хооронд үүссэн маргаан сошиал орчинд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Болсон үйл явдлын талаар ярихаас өмнө энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай байгууллага Г.Загдаагийн "Зөв амьдрах ухаан" ТББ-тай хамтран ажилладаг. Одоо ч гэсэн хамтран ажиллаж байна. Бид зорилтот бүлгийн буюу архины хамааралтай болчихсон гэр бүл, насанд хүрсэн хүмүүсийг энэ хамаарлаас нь гаргах, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд "Зөв амьдрах ухаан" ТББ-тай гэрээ байгуулан, тодорхой ажлыг тус байгууллагаар гүйцэтгүүлэн, хамтран ажилладаг. Гүйцэтгэсэн ажлынх нь хүрээнд харилцан тохиролцсоны дагуу тодорхой гэрээний санхүүжилтээ манайх тус байгууллага руу шилжүүлээд явж байна. Одоо ч гэсэн энэ гэрээний хүрээнд нэг жижигхэн ажил хийгдээд явж байна. Г.Загдаагийн ТББ-тай бид цаашдаа ч хамтран ажиллана.

-Яагаад? Хоёр байгууллагын дунд нэлээн ширүүхэн маргаан үүссэн байх шиг байсан шүү дээ?

-Яагаад гэвэл, өнөөдөр Монголын нийгэм тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод архины хамааралтай хүмүүсийн тоо асар их байна. Бид саяхан тооллого хийж үзэхэд, бараг 1570 хүн архины гүн хамааралтай, амьдралын зорилго нь архи болчихсон хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн нийгмийн хамгааллын тусгай төв гэж бий. Тухайн төв нь 250 ортой бөгөөд өнөөдөр нэг ч хүн нэмж авах боломжгүй болчихсон. Ийм үед бид зөвхөн "Зөв амьдрах ухаан" ТББ-аас гадна хэд хэдэн байгууллагатай хамтран ажилладаг. Тухайлбал, нийслэлийн АА нийгэмлэг, Амьдралын аваргууд гэх мэтчилэн эдгээр байгууллагын үндсэн чиг үүрэг нь яг ижилхэн. Архины хамааралтай хүмүүст үйлчилгээ үзүүлэн, архины хамаарлаас нь гарган, амьдралын зөв, хэвийн хэв маягт нь оруулахад үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд. Тэдгээр байгууллагуудтай бид хамтран ажилладаг. Түүний нэг нь "Зөв амьдрах ухаан" ТББ байгаа юм.

-Тэгвэл ямар учир шалтгааны улмаас танай хоёр байгууллагын дунд асуудал үүсч, сошиал орчинд шуугиан дэгдээв?

-"Зөв амьдрах ухаан" ТББ-т 62 хүүхэд бий. Тэдний 55 нь тэнд амьдарч буй хүмүүсийн хүүхдүүд, үлдсэн долоон хүүхэд нь эцэг эх, асран хамгаалагчийнх нь ямар ч зөвшөөрөлгүйгээр тус газарт амьдарч байна. "Зөв амьдрах ухаан" ТББ нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах магадлан итгэмжлэх авсан байгууллага болохоос биш асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг буюу хүүхдийг 24 цагаар асардаг, хамгаалдаг байгууллага биш. Ингэхийн тулд тусгай зөвшөөрөл авдаг. Өнөөдөр нийслэл хотод ийм тусгай зөвшөөрөл авсан 17 байгууллагын 27 төв ажиллаж байна. Эдгээр төвд 867 хүүхэд амьдарч байна. Тэдгээр 27 төвийн дунд "Зөв амьдрах ухаан" ТББ байхгүй. Тэд тусгай зөвшөөрлөө аваагүй. Иймээс Г.Загдаад тэдгээр долоон хүүхдийг асран, халамжлах эрх нь байхгүй гэсэн үг.

Иймээс бид Г.Загдаагаас тусгай зөвшөөрлөө авахыг нь шаардаж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг нь манай байгууллага өгдөггүй, холбогдох мэргэжлийн байгууллага нь өгч, дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа тэдгээр долоон хүүхдийг Загдаа гуай өөр дээрээ байлгах боломжтой.

"Зөв амьдрах ухаан" ТББ тусгай зөвшөөрөлгүй учраас бид тэдгээр хүүхдүүдийг тус төвд байлгах боломжгүй байгаа юм.

-Тухайн хүүхдүүд яг ямар учиртай хүүхдүүд вэ?

-"Зөв амьдрах ухаан" ТББ-д байгаа долоон хүүхэд нь эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тус газарт амьдарч байгаа юм. Тухайн долоон хүүхдийн хоёр нь одоогоос таван жилийн өмнө Бадамлянхуа асрамж, халамжийн төвд байрлахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч байсан боловч өнөөдрийг хүртэл тэд "Зөв амьдрах ухаан" ТББ-т байсаар байна. Бадамлянхуа асрамж, халамжийн төвөөс бидэнд хэлэхдээ, тэд хоёр, гурван удаа хүүхдүүдийг авах гэж очсон боловч өгөөгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дээрх хоёр хүүхдийг авах гэж очсон боловч мөн адил авч чадаагүй гэдэг зүйл ярьдаг.

Үлдсэн таван хүүхдийн асуудал гэвэл, дөрвөн хүүхдийнх нь эцэг эх нь тодорхой. Нэгэнт олны дунд нийгмийн сүлжээгээр нэр ус нь тархчихсан тул нэрийг нь хэлье. Нэг нь н.Халиунаа гэж эмэгтэй бий. Түүний нэг хүүхэд, мөн н.Сандагдоржийн гурван хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн эцэг эх нь өнөөдөртөө байна. Яагаад би өнөөдөртөө гэж хэлж байна вэ гэхээр эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлэх, хасах шийдвэрийг Монгол Улсад шүүх гаргадаг. Гэтэл шүүхээс тийм шийдвэр гаргаагүй. Эцэг эх нь хүүхдүүдээ "Зөв амьдрах ухаан"ТББ-д байлгахыг зөвшөөрөөгүй, очоод авъя гэхээр өгдөггүй ийм л асуудал үүсээд байна.

Төрийн байгууллага болох бидний зүгээс нөхцөл байдлын үнэлгээ гэдэг зүйлийг тус газарт нь болон ар гэрт нь хийсэн. Ар гэрт нь байлгах уу аль эсвэл өөр газар байлгах уу гэдэг дүгнэлтийг манай байгууллага гаргадаг. Бид шүүхэд н.Халиунаа, н.Сандагдорж хэмээх хүмүүсийг эцэг эх байх эрхийг нь хөндсөн хүсэлт гаргачихсан байгаа. Тэгэхээр шүүх эцэг, эх байх эрхийг нь хасах шийдвэр гаргачихвал бид Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт нь хандан, тэнд байгаа дөрвөн хүүхдийг хаашаа нь өгөх вэ гэдгийг шийднэ.

Хуулийн дагуу эцэг эх байх эрх нь хасагдсан бол асран хамгаалагч тогтоох ёстой. Асран хамгаалагчийг хуулийн дагуу хэрхэн тогтоодог вэ гэхээр тухайн дүүргийн Засаг дарга Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдтэй харилцан зөвшилцөж байгаад тухайн төвд тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн 27 төвийн аль нэгэнд нь эдгээр хүүхдүүдийг байлгана. Улсын "Өнөр бүл" төв, Нийслэлийн хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор аль, аль нь тэдгээр хүүхдүүдийг авахад бэлэн байна гээд мэдэгдчихсэн.

Харин үлдсэн нэг хүүхэд нь Чингэлтэй дүүргийн харьяат, энэ жил 10 нас хүрнэ. Бид энэ хүүхдийн ээжтэй яг одоо ажиллаад явж байгаа. Ээж нь архины хамааралтай, тодорхой өвчтэй хүн байгаа. Бид ээжтэй нь ажиллаад, ах дүү хамаатан садан нь ямархуу хүмүүс байх вэ, хүүхдээ буцааж авах боломж бололцоо юу байна. Боломжгүй гэвэл хүсэлтээ гаргаад Засаг даргаар нь захирамжийг нь гаргуулаад бид 27 асрамжийн төвдөө авахад бэлэн. Яг одоо энэ ажил хийгдээд явж байна.

Энэ шийдвэр гарлаа гэхэд бид "Зөв амьдрах ухаан" ТББ-аас тэдгээр хүүхдүүдийг авч чадах уу гэдэг яг үнэнийг хэлэхэд жаахан асуудал байна.

-Яагаад хүүхдүүдийг өгөхгүй байгаа юм бол?

-Мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах байх.

-Та нар захирамжаа танилцуулаад авч болдоггүй юм уу. Төрийн байгууллага шүү дээ?

-Би түрүү нь хэлсэн. Бадамлянхуа асрамжийн төв дөрвөн жилийн өмнө захирамж нь гарчхаад байхад авч чадахгүй байдалтай өнөөдрийг хүрлээ.

Бид өнгөрсөн жил "Зөв амьдрах ухаан" ТББ-д амьдарч байсан хоёр хүүхдийг эцэг эхтэй нь нэгтгэх ажлыг хийсэн. Тухайн хүүхдийн аав, ээж нь "Зөв амьдрах ухаан" ТББ-д байсан. Нөхөр нь долоон жил орчим, эхнэр нь таван жил орчим байж байгаад тэндээсээ гарсан. Нэг нь банканд хамгаалагч хийж байна, харин нөгөө нь зоогийн газарт тогооч  хийж байна. Учиргүй мундаг сайхан биш ч гэсэн ямар ч л байсан айл болоод амьдарч байна. Хоёр хүүхдийг нь бид нэлээн юм болж байж авсан. Манай дээд байгууллага болох Засгийн газрын агентлагийнхаа Хууль, эрх зүйн газрын дарга, ХЭҮК-ийн ажлын албаны дарга, референт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албаны хүмүүс гээд бид нийлж байгаад очиж авсан. Бас л бөөн шуугиан болж, бичлэг, лайв хийгдэж байж авч, эцэг эхэнд нь эргэн нэгтгэсэн.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхдийг ар гэрт нь нэгтгээд байна вэ?

Дээр хэлсэнчлэн 27 асрамжийн газар байгаа 900 орчим хүүхдээс өнгөрсөн жил бид 61 хүүхдийг ар гэрт нь нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон бидний барьж байгаа бодлого ч асрамжийн төвийг шинээр олныг байгуулаад, аль болох олон мянган хүүхдийг асрамжийн газар байлгах гэхээсээ илүүтэй хүүхдүүдийг аав ээжтэй нь байлгая гэдэг рүү чиглэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад жил бүр асрамжийн газрын тоо, тэнд байгаа хүүхдүүдийн тоо ч гэсэн буурч байна.

-Манай улсад энэ тоо хэр байна вэ?

-Манай улсад энэ тоо тогтмол байна. Үүнийг бууруулах ажлыг бид хийж байна. 2019 онд бид 61 хүүхдийг эцэг эхэд нь эргэн нэгтгэсэн. Бид хяналт, эргэн тойрох ажлыг дүүргээрээ дамжуулан хийж байна. Энэ бол том амжилт.

Бид 2020 ондоо үүн дээрээ суурилаад үүнээс ч олон хүүхдийг ар гэрт нь нэгтгэх ажлыг хийхээр төлөвлөгөөгөө боловсруулаад байж байна.

Аав, ээж нь байдаг хэр нь хүүхэд нь асрамжийн төвд байх тохиолдол олон бий. Тэд хүүхдээ өлсгөлөн явуулахгүй гэсэндээ ийм сонголт хийдэг. Ийм бодолтой хүмүүсийг бид гэр бүлийг дэмжих бодлогынхоо хүрээнд хамруулан тодорхой хугацааны дараа хүүхэдтэй нь нийлүүлдэг.

Өнгөрсөн жил бид гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 2430 өрхийг зайлшгүй хөгжлийн болон хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймээс тэдгээр өрхийг дүүрэг дүүргээр нь хуваарилан, тусгай баг гарган ажиллуулж байна. Эдгээрээс тодорхой өрх нь төлөвшөөд, асрамж халамжийн төвд байсан хүүхдүүдтэй нь нэгтгэж байна.

Дээрх ажлуудыг бид төсвийн хөрөнгөөр хийхээс гадна олон улсын хүүхдийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээр байгууллагаас санхүүжилтийг нь гаргуулах тохиолдол бий.

Тухайлбал, бид олон улсын хүүхдийн байгууллага болох Кристина Нобелтай хамтын ажиллагааны хүрээнд 60 гэр бүл дээр хөгжлийн үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүлийг дэмжих үйлчилгээг үзүүлсэн. Мөн 15-25 насны 100 залууг хөгжүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ 2020 онд тэдгээр залуучуудыгаа цааш нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиглэлд дээр анхаарч ажиллана. Энэ хөтөлбөрт ихэвчлэн асрамжийн төвөөс гарах насан дээрээ оччихсон залуус хамрагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-17 202.179.31.36

TYI ZAILAASAI,HOGIIN ZAGDAA HEZEENII ZUUNHARAAD BAIHIIN b**s BAISAN .DALDRAASAI

Avatar

IIRGEN 2020-02-17 202.179.31.36

zagdaatai yamar holbootoi bolood dahin hamtarch ajillana geed baigaa yum be?yaj ar olniig ingej doromjilj bainaa,bugd daldraasai hogiin muu s***r ve????

Avatar

gg 2020-02-17 103.229.176.130

saın zaluu bnleeö amjılt husııeee chamdddö doromjluulj bga ch heleh gesenee helchhdeg shudraga zaluu bnlee ene ercheeree zutgeed bgaı zaluuuö

Avatar

Зочин. 2020-02-17 192.82.69.142

Өнчин өрөөсөн ядууст хүмүүнлэгийн аян зохиож байгаа хонины арьс нөмөрсөн үнэг, чоныг цэгцлэх хэрэгтэй. Асрамжын газар нэрийн доор бусдыг мөлжиж буй МУУР багш нарыг шалгаж байранд нь оруулах болсон Төр засаг.

Avatar

Зочин. 2020-02-17 66.181.161.8

Хүмүүнлэгийн нэр доор өнчин хүүхэд болон эмзэг бүлгийн хүмүүсийг асран хамгаалах гэгч дүр төрхийн цаана цэвэр луйвар бусдын хөдөлмөр, улсын мөнгийг идэж ууж амьдарсан сайхан сэтгэлтэй муухай бүлэг шимэгч давхрага үүсэж бна. Улс нэгдсэн бодлогоор ард иргэдээ асрах хамгаалах хэрэгтэй. Зардаг бол тэдний сонгодог дүр.Дарханд бас нэг тийм Нарны хүүхэд нэртэй өнчин хүүхдийн нэр барьсан бүтэхгүй газар байна шалгах хэрэгтэй.

Avatar

... 2020-02-17 103.26.194.9

Nuden deer l zagdaagiin amidral l saijraad bgaa yum daa. Edlej hereglej bgaa zuilsees avhuulaad l

Avatar

Зочин 2020-02-17 202.126.88.153

Mundag erch huchtei zaluu shu. Amjilt

Avatar

зочин 2020-02-17 66.181.182.156

түй чорт

Avatar

зрчин 2020-02-17 66.181.182.156

түй чорт

Avatar

Лха 2020-02-17 202.126.89.94

За ёстой юу ч гэсэн үг юм бэ 2 үзүүртэй зүү гэдэг шиг л юм бнөө. Яагаад хүний хүүхдийг авчаад өгдөггүй юм бэ энийг л гайхаад байх юмаа төрсөн эх төрийн алба цагдаа нь ч авч чадахгүй яацан газар вэ.

Avatar

Зочин 2020-02-17 103.212.118.178

Zagdaa gdg hunii ner garch irheer l dotor muuhai orgiod bh um.yadarsan humuuseer mongo hiij amidragch um bishuu

Avatar

Зочин 2020-02-17 103.229.123.213

хамгийн гол нь маш их мөнгийг архинаас гаргах чиглэлд зарцуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-17 202.55.188.89

Загдаад өгч бгаа хэдэн зуун саяаараа улсын асрамж нэмж бариад мэргэжлийн суган хүмүүжүүлэгч багш нар ажиллуулаад улсын хараахд байх ёстой биздээ наад хүүхдүүд чинь

Avatar

Иргэн 2020-02-17 202.179.8.4

Гахай хариулсан хүн уураа барна гэдэг шиг ийм иргэдтэй хэн ч ажиллаж чадахгүй …

Avatar

zochin 2020-02-17 66.181.176.175

endees yavahgui gerj baigaa huuhduudiig yahav

Avatar

Зочин 2020-02-17 150.129.141.33

Бичлэгээс харахөд Мандуул гэдэг залуу сайн ажилтан бна лээ

Avatar

Зочин 2020-02-17 117.111.15.125

Загдаа ааштай ч ажилтай ч амжуулдаг ч хүн байна билээ энэ муу хэлээд байгаа хүмүүс хошуу амаа билүүдэж шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй угаасаа өөнтөгч хүмүүс юм хийж бүтээдэггүй архичид хахаалаас өөр үг мэддэгүй ярьж мэддэггүй тийм хүмүүстэй адилхан байтугай илүү гарч байж дийлж дарна нээх боловсон загнаад ойлгох ч үгүй зугтана

Avatar

Зочин 2020-02-17 202.55.188.89

Мал минь Загдаа гэдэг өвгөний бизнэс. өнчин ядарсан хүмүүс хүчирхийлээд улсаас их хэмжээний мөнгө авдаг өөрийн шорон байруулчаад бн

Avatar

Zochin 2020-02-17 211.36.139.212

Zagdaa ene biznesees MOD SALAHGUI ee AMTANDN ORCHIJ

Avatar

Зочин 2020-02-17 103.57.92.129

HAHAHA GOYO AWHIIMA NEEREI HAHAHA . YADAG NEG 3 NI BICHLEG IIN VZCHIL DE

Avatar

zochin 2020-02-17 66.181.176.89

Хүүхдээ хаяж явсанд Загдаа дургүйцсэн л юм билээ Хүүхдээ авна аа гэж ирвэл өгөөд явуулж бай Хууль шүүхээс эрхийг хасаагүй л бол Эсвэл ийм нэг хүн хүүхдээ авах гээд ирлээ гээд хэлэх харьяа байгууллагатай болбол яасан юм Жишээ Нийслэлийн Гэр бүл Хүүхэд хөгжлийн гар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хяналт энд бүрэн байх ёстой бхо Хянаж ч бга л юм байна

Avatar

Зочин 2020-02-17 192.82.75.203

Тендер зарлаач Загдаагаас 100 дахин илүү ажиллачих сэтгэлтэй хүмүүс их бий хүүхдэд хайртай

Avatar

Зочин 2020-02-17 192.82.75.203

ха ха нэг зантай ааштай нөхрөөс хүүхэд авч чаддггүй, улсын мөнгийг загнуулаад л шилжүүлж суудаг төр ч байх гэж. Улс сайхан байрилга байгууламж босгоод хүүхүүдээ өсгөж хүмүүжүүлээч. Арчаа алга аа ноовш

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.208

Live hiij bhad n shaagad unagahgui,hugshin tugzugiig..

Avatar

Ymr mundag zaluu be 2020-02-17 192.82.69.88

Iim sain ajlaa hiideg zaluuchuud olon boloosoi. Ymr mundag setgeltei bnaa yashig gees hYaval hayana sh de

Avatar

Зочин 2020-02-17 202.9.46.146

Төрийн байгууллага цагдаа сэргийлхтэй камерын өмнө тэгж харьцаж байгаа хүмүүс эрхэнднь байдаг тэр ядарсан хүмүүст яаж ханддаг гэж бодхоор аймшигтай улсууддаа

Avatar

Зочин 2020-02-17 103.229.122.100

Энэ дарга нөхрийг ёстой амьтан болгож бна лээ дээ. Яагаад тэр бүдүүлэг нөхөрт төрийн байгууллага ингэж хүлцэнгүй хандаад бдаг юм бн. Эсвэл Загдаатай нийлж…..

Avatar

Мй 2020-02-17 103.9.90.130

Загдаа ч олон жил нийслэлийг дарамталж мөнгө салгасан да,

Avatar

Зочин 2020-02-17 61.77.91.170

Мандуул гэж нэг юм…амьдралаас тасарчихсан юм чалчихаа боль..Та нарын хууль гэж ямарч амьдралтай эвцэлдэхгүй..Зүгээр сайхан газар бгаа хүүхдүүдийг тэнд нь байлга…Хуулиар далайлгаж хүүхэд булааж авна гэдэг жинхэнэ Фашизм шүү…

Avatar

би 2020-02-17 202.21.96.76

хичнээн сайхан байшин бариад аав ээжгүй амьдрах нь сайхан биш шүү. хүүхдүүдээс асуу

Avatar

Иргэн 2020-02-17 202.179.31.63

Мандуул дарга төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ сахиж, мундаг тэвчээр гаргаж байнгаа нь түрүүчийн бичлэг дээр харагдаж байна. Харин тэр Загдаа гэх хүн ядарсан хүмүүстэй сайн ажиллах эсэх нь эргэлзээтэй юм.

Avatar

мандуул минь дээ 2020-02-17 203.91.115.42

мандуул минь дээ,

Avatar

Зочин 2020-02-17 73.231.128.120

Загдааг монголын төр засаг дийлэхгүй бхйна. Ингэтлээ ялзарчээъ

Avatar

Zochin 2020-02-17 66.181.177.156

Bichleguudiig halit harj bhad aimar ter yadarsan humuusee ene 2 yaj ar hilj asardgiin boloo lav haraagui, ter huuhduud ch gesen ovoo geed guideg h neg l hudalaa haragdaad bdgiin tsaanaa nud ni togtohgui orovdmoor, iim hunii derged bsan humuus yag adilhan boloh vii dee, toriin albanii humuus ruu orilj hashgirch bgaa ni ter tsagdaagaa jijigruulj bgaa ni aimar aimar

Avatar

Зочин 2020-02-17 139.5.216.252

Зөв бодолтой залуу байна.Төрийн хүн гэдэг чинь янз бүрийн ааш,ариншинтай хүмүүстэй харицаж байж нийгэмд үйлчилдэг.Загдаа гуайн хувьд бид тэр хүний өмнөөс энэ ажлыг нь хийж үзээгүй байж массаараа их шүүмжилж байна.Бидний амьдралд хэн нэгнийх ах дүү нарт тийм хүмүүс байдаг биз дээ.Амьдрал дээр хүмүүс орон шоронгоос гарсан хүмүүсээ гэр орноороо оруулах битгий хэл харьцдаг ч гүй шүү дээ.Эднийд чинь орон шоронд алдаж эндэс явсан хэцүү хүмүүс олон байна лээ.Эднийг авч явна гэдэг хэцүү.

Avatar

Bold 2020-02-17 213.196.252.189

Estoi aimaar buzaruud bainlee live halit harsanchin huntei zugeer oirlood charlaad eldev unguguur huniig doromjlood tiim hun yag hun niigemshuulej haragdaach bgaa gazar ni yag shoron oroi 20 tsagaas hoish irsen humuusee zagnaad delguur iish tiishee yvahdaa zaaval ter neg hogiin buunii nohoi arhichin Mendee nuguun hulgaich Ideree gesen zaaval tsug dagaj yvdag gesen arai bishee zugeer mungu olood surtsan shoron sanaatai ubgun emgen baildee

Avatar

Ард 2020-02-17 202.70.34.70

ТИЙМ БҮДҮҮЛЭГ, СОЁЛГҮЙ, ХАРААЖ ХАШГИЧСАН ХҮН ХҮНТЭЙ АЖИЛЛАХ, БУЯНЫ, ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЁСГҮЙ. ЁС СУРТАХУУНЫ ЭРХ БАЙХГҮЙ. ХАРЬЦАА ГЭЖ АЙМШИГТАЙ. ШОРОНГИЙН ХОРИГДЛУУДТАЙ Ч ТЭГЖ ХАРЬЦДАГГҮЙ БАЙХ ШҮҮ.

Avatar

зочин 2020-02-17 192.82.69.22

Сайн байна, зөв бодолтой, зөв ярьж байна. Хууль дүрмээ сайн биелүүлээд итгэлтэйгээр ажиллаарай. Амжилт хүсье танай хамт олонд

Avatar

Зочин 2020-02-17 202.21.108.38

Сайн шалгах хэрэгтэй. Шинэ үеийн сэтгэлгээтэй баяжих сонирхолтой хүн биш биз. Нөгөө хүрээний хэдэн гуйлгачны хоолны шавхрууг нэмж өгөөд цэмбэ нэхүүлэх байсан юм гэдэг шиг. Ядарсан хүмүүсийн хүүхдүүдээр санхүүжилт авч байгаа юм биш биз. Үйл ажиллагаа хуулийн дагуу л байх ёстой.

Avatar

ЗАГДАА vs Монгол улс 2020-02-17 202.21.108.231

Загдаагын ар талд Хүрэлсүх байдаг. Ардаа томоос том татлаатай хүн л бүхнийг загнаж чичрүүлж чадна. Цагдаагын газар Загдаад загнуулах вий гэхээс орох нүхээ ч олохгүй дарга цэрэггүй гөлөг болж байгааг бичлэгүүдээс хангалттай харсан биз дээ. Загдаа тиймээс том. Магадгүй дотоод гадаадын тусламж , улсын төсвөөс авах хөрөнгө мөнгөө Хүрэлсүхтэй хуваадаг бж болзошгүй. Үгүй бол дээоэнгүй бүдүүлэг, хагас галзуурсан өвчтэй өвгөн эмгэн 2 т Монголчууд дээрэлхүүлэх тэнэг байхгүй шүү дээ.

Avatar

иргэн 2020-02-17 202.179.31.69

Та өөрөө энэ гэр оронгүй, алдаж эндсэн, өнчин өрөөсөн хүнд өглөг өгч буян хийж байсан уу.

Avatar

Зочин 2020-02-17 43.242.243.153

За бага худал цуураарай. Хуультай байдаг юм шүү!!!

Avatar

Зочин 2020-02-17 203.91.115.55

Гол нь Загдаагаас мөнгө төгрөг л төрийнхөн авчихдаг байхгуй юу даа!!!!!

Avatar

Зочин 2020-02-17 203.91.115.49

Монголд цадиг захиргаагүй хүнийг хүссэнээрээ доромжилдог, ядарсан нэгэнд дээрэлхүү, нэг ёсондоо хүний зовлонгоор мөнгө олж амьдрах гэсэн Загдаа мэтийн бэртэгчингүүдийг цэвэрлэж нийгмээс тусгаарлах нь зөв шүү дээ. Энэ хүнд яаж итгэж одоо болтол ядарсан хүмүүсийг дарлуулж байлгаж байнаа энэ төр чинь. Тэр эхнэр нь гэж бохир заваан хөдөөний шулмас, хүүхдүүд нь ч гэсэн олигтой царайны юм нэг алгаа. Хятадад корона вирус тараагдсан байж болзошгүй шарсан сарьсан багваахай шиг хүйтэн царайтай Загдаа н**ш

Avatar

Зочин 2020-02-17 202.126.88.50

Ийм мэдрэл муутай хүн хүмүүжил мараалийн доголдолтой хүүхэд асрана гэж байхгүй Болиулаж тусгай зөвшөарөл өгч болохгүй

Avatar

Zochin 2020-02-17 64.119.21.218

Toriin 3 ondorlog bayan hongoriinh baihad naad ovgon chini bur davraad …..tolgoid chini garch bugdiig chini niigmiin s***r boltol devselj baina da…hurelsuh hurgen …. handiig ni darj ogoh bolson bish u…

Avatar

Зочин 2020-02-17 203.91.115.49

Загдаа гэгч балмад этгээдэд хүүхэд өгч болохгүй. Энэ хүний хүний дэргэдээс зөв хүн яагаад ч гарахгүй. Тэр эхнэр нь гээд бузар хорон шулмас байна. Ийм хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож, эмзэг бүлгийн хүмүүсээс хол байлгах хэрэгтэй. Тийм мундаг юм бизнесийн орчинд өрсөлдөөд л яваг. Хэтэрхий шорон зантай энэ гэр бүл олигтой амьтан нэг ч алга. Дэмжиж байгаа хүмүүс нь таарсан таар шуудайнууд.

Avatar

Зочин 2020-02-17 180.149.93.14

С.Амарсайхны хөрш Амарсайхнаа буухаар нь юу хийх юм бол доо

Avatar

zochin 2020-02-17 43.242.243.112

Zagddag erx olgood xereggui xuniig ingej daramtali xel amaar doromjilj xumuujuulne gej yu baixav dee Shorondoo l ter ugee xulgaich nartaa xel Tsagdaagiin baiguullaga Zagdaagiin omno gololzood baigaa ni xaragdaj bna Bodvol xeden arxichniig ni xadgalj baigaa uchir yaaj ch chaddaggui archaagui baidald orj baigaa yum bailgui

Avatar

зочин 2020-02-17 122.201.23.84

Энэ хүн маш зөв ярьж байна. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг үг байдаг. Хүүхдүүдэд төрсөн эцэг, эх нь хэрэгтэй. Тэр Загдаагийн эхнэр гэж аймаар бүдүүлэг эмэгтэй хүүхэд хүмүүжүүлж байна гэхээр санаа зоюоод байна

Avatar

zochin 2020-02-17 122.201.23.84

Төр төмөр нүүрээ гаргаач. Яагаад Загдаа асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй, хүүхэд хүмүүжүүлэх анхан шатны боловсролгүй хүн 7-8 хүүхдийг өөр дээрээ байлгаад байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-02-17 202.55.188.81

Бас Загдаад төмсөгдүүлчихэж.хувааж мөнгө хусдаг байхаа

Avatar

zochin 2020-02-17 59.153.85.83

ger oringui hvn tsugluulj ulsaas irj irsen mungu ni huwaaj iddeg ni vnen zagdaa bol shoron sanaatai uwgun

Avatar

Зочин 2020-02-17 124.158.107.6

Хүний наймаа явагдаад байгаам биш бээз. Яагаад эцэг эхийн зөвшөөрөлгүй 7,8 хүүхэд байгаа гэж яриад байнаа

Avatar

Зочин 2020-02-17 202.9.40.60

Загдаа зах дээр очиж тэрэг түрж амьдардаа.заавал хүний нус нулимастай мөнгөөр бор ходоодоо божийлгох хэрэг байна уу

Avatar

зочин 2020-02-17 49.0.213.93

Энэ байгууллага өөрийнхээ хийх ажлаа энэ шоронгийн хүнд өгчөөд гараа хумхиад суудгийм байна гэж ойлголоо. Хамтран ажиллана ч гэх шиг, нэгмөсөн энэ байгууллагыг татан буулгаад Загдааг нь оронд нь залчихвал таарна

Avatar

Зочин 2020-02-17 211.46.167.197

Мандуул аа чи худлаа буянтны дүр үзүүлэхээ больчих . Та нар хүүхдийг асрамжинд аваачиж хаячихаад гэрэлт ирээдүйг нь заачихлаа юу. Хичнээн хүүхэд эрхээ зөрчүүлж амьдардагийг мэдэхгүй юү. 18 хүрэхээр нь хаана ч авахгүй хар нялхаараа гудамжинд хаягддаг биз дээ. Асрамжын газар диваажин биш.
Архины хамааралтай хүмүүсээ Загдаад та нар өөрсдөө аваачиж өгдөггүй юм шиг гэмгүй царайлаад яахав. Хумсаа нуусан муур шиг зэвүүн н**ш

Avatar

ЗОЧИН 2020-02-17 203.91.118.182

Ямар ашиг сонирхлын үүднээс энэ хэцүү нийгэмд хүний хүүхдийг тэжээх гээд байдаг юм бол..,

Avatar

зочин 2020-02-17 103.10.21.110

Ийм хүнд хүүхдийн хувь заяаг даатгачаад сууж байдаг орон манайхаас өөр байхгүй бхоо

Avatar

Д 2020-02-17 150.129.141.117

Загдаад энэ үйлчилгээ эрхлэх эрхийг бүр мөсөн хориглолдоо

Avatar

зочин 2020-02-17 202.179.22.102

ХҮҮХЭД ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ ӨСЧ ХҮН БОЛНО ГЭДЭГ ХАМГИЙН САЙХАН БАЙДАГ. ЭНЭ ДАРГА МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-17 202.179.31.112

хүүхэд төрөхдөө эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг.гэтэл төрмөл эрхээ эдэлхээс гадна үүргээ биелүүлж чадахгүй олон эцэг эхчүүд байгааг мартаж болохгүй.унасан нэгнээ нэмж нийтээрээ өшиглөдөг зэрлэг бүдүүлэг зангаа орхивол яасан юм бэ? Загдаа гэдэг хүн алдаж байж болно түүнийг нь засч,залруулж өгөх хэрэгтэй.Энэ их мэдэж,бусдыг шүүмжлээд байгаа хүмүүс ганц удаа ч гэсэн ядарч зүдэрч зовсон хүмүүст гараа сунгаж тусалж үзсэн үү? Бүдүүлэг үгээр хүнийг дайрч доромжилж байж таашаал авдаг их мэдэгч,цагаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж