Энэ амралтын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай хэлтэс нийт 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор нэг хүний амь нас хохирсон байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан зургаан зөрчил бүртгэгджээ. Осол хэргээс дурдвал хоёрдугаар сарын 16-ны өдрийн 01.18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй /30 орчим насны эмэгтэй/-г мөргөж, амь насыг хохироосон хэргийг шалгаж байгаа аж.
Э.АРИУН