“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж байна | News.MN

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой – Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй  тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн 1500-1700 орчим жолооч байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэдгээр жолооч нарыг хот руу болон орон нутаг руу нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жолооч нарын эрүүл мэндийг үзэх, хяналт тавих, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгслээр хангаж байна. Мөн дархлааг сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаад нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгөв.

Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар  зөвлөгөө өгч байна.  Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж,  жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2020-02-17 202.55.188.85

Эдийн засаг хүндрэх нь тодорхой боллоо. Улсын төсвөөр хийх ажлуудаа зогсоох нь зөв шүү. Ач холбогдолгүй олон ажил хийдэг шүү. Сургууль, цэцэрлэг, эмнэлгт л мөнгө өг бусд бүх ажлын төсвийг тат. 2020 оны төсөвт Яаралтай тодотгол хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-17 202.55.191.194

Төмөр замаа тавьсан бол асуудал үүсэхгүй байлаа шүү дээ

Avatar

бодлын хулгайч 2020-02-17 66.181.167.53

ТАНК ОРЖ ИРНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР АЛЬ ЭРТ ТӨМӨР ЗАМАА БАРЬЧИХСАН БОЛ ӨДИЙД САНАА АМАР ХЭВТЭЖ БАЙХГҮЙ ЮУ. ЭНЭ МОНГОЛ СОЛИОРОЛ а**а ШҮҮ. БАС БОЛООГҮЙ ЭЭ. ХАА БАЙСАН АРЛЫН ОРОНД НҮҮРСЭЭ ЗАРНА ГЭЭД ЭСРЭГ ЗҮГ РҮҮ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ БАЙГАА ГЭЖ. ОРОСУУД ЁСТОЙ Л ХОШГОРУУЛНА ГЭДГИЙГ ҮЗҮҮЛСЭН ДЭЭ. ХАЙРАН МӨНГӨ, ХАЙРАН ХӨЛС ХӨДӨЛМӨР. 2020 ОНД ЗАСАГ ТӨРД ЭХ ОРНОО, АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮМҮҮС ОРЖ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж