Оросын 233 банк харилцагчийн биометр системд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Оросын 233 банк харилцагчийн биометр системд нэгдлээ

Оросын 233 банк харилцагчийн биометр системд нэгдлээ

Харилцагчийн нэгдсэн биометр системд 233 банк нэгдээд байна хэмээн ОХУ-ын Төв банкны дэд ерөнхийлөгч Ольга Скоробогатова Оросын Банкны ассоциациас зохион байгуулсан уулзалт дээр хэллээ.

Харилцагчийн нэгдсэн биометр системийг 2018 оны долдугаар сараас нэвтрүүлж, уг системд мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Энэ системийг банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий нэгж нэвтрүүлэх ёстой гэсэн шаардлагыг Төв банк анх тавьж байсан ч сүүлд шаардлагаа зөөлрүүлэн зээл олгогч зарим санхүүгийн байгууллагыг хассан байна.

"Процесс явж байна. Одоо энэ системд 233 банк, тэдгээрийн 13 мянган салбар нэгдээд байна. Энэ зохицуулалтыг эрх зүйн статустай болгохоор хууль тогтоогчидтой бид ажиллаж бараг зөвшилцөлд хүрээд байна. Ирэх долоо хоногоос хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахаар Төрийн Думад өргөн барина” хэмээн Ольга Скоробогатова өнгөрсөн Пүрэв гаригт /2020.02.13/ хэлжээ.

Төв банк энэ хууль зөвхөн хувь хүн биш хуулийн этгээдэд ч үйлчилдэг байхаар зохицуулахыг хүсч байгаа юм. Хэрвээ Төв банкны хүсэлтийг хууль тогтоогчид хүлээн авбал хуулийн этгээд дата мэдээллээ ашиглан зайнаас дансаа нээж болох бөгөөд энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд таатай алхам болно гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж