Оросын зэвсэгт хүчний Таманскийн дивизийн нэгэн офицер мэргэжлийнхээ давуу талаа ашиглан сэтгэлтэй бүсгүйдээ хайраа илчилжээ. 16 ширхэг Т-72БЗ танкийг зүрхэн хэлбэрээр зогсоож, голд нь бүсгүйгээ авчран, нэг өвдгөөрөө нугаран сууж, гэрлэх санал тавьжээ.
Энэ өвөрмөц хайраа илчлэлтийн видео бичлэгийг мөн давхар хийсэн Оросын "Звезда" телевизийн сувгаар цацагджээ.
Бүсгүй офицерийн саналыг хүлээн авч, эхнэр нь болохыг зөвшөөрчээ.
Телевизийн хөтлөгчийн онцлон тайлбарласнаар танкаар ийм тодорхой дүрс үүсгэх нь тийм хялбар биш, өндөр ур чадвар шаарддаг гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ