М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв/2015.02.17/ | News.MN

М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв/2015.02.17/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв/2015.02.17/

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна

1921.02.22 VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөв.

1921.02.22 Богд хаан Барон Унгернд Улсын баатар цол олгов.

1923.02.20 Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар таалал төгсчээ.

1930.02.21 МАХН-ын VIII Их хурал хуралдав. 201 төлөөлөгч оролцсон тус их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаархи намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, энэхүү бодлого, шугамын асуудал дээр “Зүүний” нугалааг лавшруулсан зарим “ноцтой” алдааг засч, дүгнэлт хийв. Улсын дотоодын улс төрийн янз бүрийн нугалаа завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл өрх хил даван нүүж, дүрвэх явдал газар авчээ. Дүрвэлтэд бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30 мянга орчим хүн хамрагдсан байна.

1949.02.19 Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.

1952.02.22 БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгохоор тогтов.

1990.02.18 МоАХ-ны анхдугаар Их хурал МҮЭСТО-нд болов. МоАХ-ны улс төрийн илтгэлийг хэлэлцэв. МоАХ-ны Их хурлаас “Эрх баригч намын төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах” тухай шаардлага гаргажээ.

1996.02.22 Хаврын их түймрийн анхных нь болох түймэр Дорнод аймагт гарав. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн их түймэр 14 аймгийн 155 сумыг хамарч, улсын хэмжээнд 386 түймэр дэгджээ. Түймэрт 10.1 сая га ой хөвч, бэлчээр шатаж, улс, аж ахуй, иргэдэд нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2004.02.18 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товч”’-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргав.

2011.02.17 Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацанд болов.

2011.02.18 ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хурал Лондон хотноо болов. Б.Хурцыг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв.

2012.02.17 Монгол Улсын Ерөнхийлөгч “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэсэгчлэн хориг тавив.

2013.02.17 Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болов.

2013.02.19 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгов.

2013.02.22 Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 сая иен буюу 4,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгов.

2014.02.18 Монголд олон намын систем тогтсон 1990 онд татан буугдсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл дахин байгуулагджээ.

2014.02.21 Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилов.

2014.02.22 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд 8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 2 тэрбум 845 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргалаа.

2014.02.22 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны их сургууль болгон өөрчлөв.

2014.02.23 "Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадам болов. БНХАУ, БНСУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч оролцсон уралдааныг азид анх удаа зохион байгуулжээ.

2015.02.17 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү эцгийн алдар сууд хүрсэн нь Монголын түүхэнд аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол энэ болжээ. Мөн энэ өдөр 70 дахь аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан. Мөн энэ өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын соёлын элчээр томилов.

2015.02.17 Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын X зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.

 2015.02.23 УИХ-ын дарга З.Энхболд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-17 192.82.68.230

гадаадын иргэнд энэ цол хүнддэнэ. ….. эх орноосоо нүүр буруулсаныг нь хөхүүлэн дэмжиж болохгүй.

Avatar

Зочин 2020-02-17 202.179.24.228

Энэ гадаадын иргэнд яах гэж өгч байгаа юм бэ? таалагдахгүй байна. Гутааж байна.

Avatar

Зочин 2020-02-17 203.231.32.2

gadaadiin irgenii tuhai medeelel bichhee boliyo. japan hun yugaa avnuu bidend yamar hamaa bhuu.

Avatar

Zochin 2020-02-17 43.242.241.154

Гадаадын иргэнд Найрамдал одон л өгдөг биз дээ. Хаана хэнд хөдөлмөрлөсөн гэж хөдөлмөрийн баатар өгөх үү!!!

Avatar

Зочин 2020-02-17 66.181.161.24

Энэ урвагчаас цолыг нь хураавал таарна. Японы иргэн япондоо бол зүгээр л гөлөг.

Avatar

Зочин 2020-02-17 66.181.161.32

Ex ornoo soliod demii baisan yumdaa

Avatar

Зочин 2020-02-17 202.9.40.60

Энэ бол мөнгөнөөс болж эх оронгүй болсон.урвагч өөр үгээр юу хэлхэв

Avatar

зочин 2020-02-17 203.91.118.182

хакухо гэдэг хүнийг одоо нийтээрээ шүтэж, бахархаад байх шаардлага үнэхээр алга. Бүр ой гутаж байна. Эх орноосоо урвана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дэргэд нт манай аса чинь харин будлиантай л, хийтэй л болохоос сайхан Аврага юм даа

Avatar

Зочин 2020-02-17 66.181.170.73

хакухосан саяын башёд ониг шаасан байна лээ хахахаха

Avatar

Зочин 2020-02-17 172.58.139.54

Irgenshlee soliod baihad ingej shagnahaar japanuudad oilgomjgui ul hundetgesen baidal uusnedee

Avatar

Жирийн иргэн 2020-02-17 66.181.164.171

Тун сонирхолтой байна аа, Цаашдаа "Энэ өдөр-Монголын түүхнээ" энэ мэдээллийн буланг өдөр бүр хүргэж байвал санаж сэрэх, бахархал, алдаа оноо, бодол ухаарлын нэгэн мэдрэмж байх боловуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж