Х.Баттулга: Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ | News.MN

Х.Баттулга: Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ

Х.Баттулга: Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр /2020.02.17/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.

Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа.

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя.https://president.mn/13263/

Posted by Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар on Sunday, February 16, 2020

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.Барс 2020-02-17 66.181.161.110

Мөнхтэнгэрийн гал мах бодь
Мөнхийн тамгат та нар
Шороон мах бодиор өмнөөсөө
Шоргоолж мэт ороогдсон.
Усан мах бодь хойноос нь
Үерийн цутгал мэт тулсан.
Мөн чанараа хадгалахгүй бол
Монгол түмэн урсахад бэлэн!
Ноцож, асаж дүрэлзсэн ч
Нийгүүсэл, хайр үгүй бол
Нурман шороо тургиж
Нам унтрааж чадна.
Мөнх галын зучил өөрөө
Цэвэр ариун ч бузартдаг.
Буцлах бузраа арилга!
Богших биеэ цэвэрлэ!
Өрөөлийг өөнтөглөлгүй
Өөрийн гэмийг арилгавал
Хамгаалалт ажиллана.
Халдлага, дайл үгүйрнэ… "Монголын нууц товч..

Avatar

Б 2020-02-17 139.5.216.12

TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд хэн ч арга хэмжээ авахгүй байхыг бодвол үнэн байх гэж бодогдох юм. Хэнд итгэх вэ.

Avatar

Зочин 2020-02-17 66.181.161.33

Цагаан сарыг 9 сард болгоё

Avatar

zuv 2020-02-17 77.7.124.65

zuv shiidver

Avatar

Зочин 2020-02-17 202.21.108.238

Ахмадуудаа зээлтэй зээлгүйгээр нь ялгаварласан энэ шаарнуудыг бүү март! Цаг нь ирэхээр хариугий нь барь! Тэр цаг ойртож бна!

Avatar

Зочин 2020-02-17 202.179.31.25

Чи жинхэнэ паризит байна ш дээ.

Avatar

Зочин 2020-02-17 103.229.122.100

Зөвөө дэмжиж бна. Сар шинийн идээ будаагаа бэлдсэн. Гэхдээ гэр бүл дотроо тэмдэглэнэ.Айл хэсэхгүй. Харин энэ олон ТВ-үүд л аятайхан сайхан контентууд гаргаасай билээ. Өнөө тунгалаг тамир, мандхай хатан, энэ хүүхнүүд үү гээ гаргавал 3 хоногийг яаж өнгөөрнөө.

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.160

Баттулга ойлгожтой хэлж, ойлгомжтой ч гарчиг өгсөн байна.

Avatar

Зочин 2020-02-17 43.242.243.128

Сайн байна. Дэмжиж байна. Эруул бол олон цагаан сарыг узнэ.

Avatar

Зочин 2020-02-17 43.228.131.45

Маш зөв. Нэг анзаараг авсан дээрээ анхаарах хэрэгтэй шүү дээ?? Орон нутаг хооронд зочигчдыг ямар шалтгаанаар явах гэж байгаа талаас нь судлаж хэсэгчилэн зогссомоор юм?? Улаанбаатараас аймаг хооронд зорчихгүй байх хэрэгтэй?? Сар шинээр эргүүл ажиллуулаххэрэгтэй дээ???

Avatar

Зочин 2020-02-17 103.229.121.90

Вирус чадвар муутай хулгайч сайд нарт ашигтай тусаж байгаа байх

Avatar

Зочин 2020-02-17 213.205.240.251

Xumuusiig bitgii haigaad bai ge biz de

Avatar

Х 2020-02-17 64.119.16.99

Ард түмнээ хамгаалаад тайван амьдруулж чадахгүй бна даа,

Avatar

Иргэн 2020-02-17 202.126.89.42

Хамгийн гол нь энэ ажлыг хариуцаж байгаа Шадар сайд ,Эрүүл мэндийн сайдын чадавхи гологдож байгаад анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй дээ

Avatar

Корона 2020-02-17 182.160.1.160

Танай хүүхдүүд, гэр бүлийнхэн коронагийн халдвар авчихсан юм уу? Тэгээд?

Avatar

enkhee 2020-02-17 192.82.64.208

Зөв дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж