2020 оны НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны тохирол өчигдөр /2020.02.16/ журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны хоёрдугаар сарын 15-ны 23.59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27 сая 974 мянга 634 баримт хамрагдсанаас:
- 5 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 21
- 1 сая төгрөгийн 232
- 100 мянган төгрөгийн 2500
- 30 мянган төгрөгийн 25мянга 84 баримт тохиролд таарч, нийт 27 мянга 838 иргэн азтан боллоо.
Харин супер шагнал болох 30 сая төгрөгийн эзэн 32333518 сугалааны дугаартай иргэн тодорсон ажээ.
А.АНИР
Холбоотой мэдээ