Титэмт вирусийн сайн ба сөрөг тал | News.MN

Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

Амьтдад байдаг корона хэмээх вирусын халдвар өмнөд хөршийн бярыг ид шалгаж байна. Хил хязгааргүй болсон дэлхийн улс орнуудын хоорондох хүмүүсийн хөл хөдөлгөөн халдварыг дэлхийн өнцөг булан бүрт “тээвэрлэн” хүргэлээ. Египетэд анхны тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэнээр таван тивд хүрч амжлаа, тэр гайхал корона.

Халдварын голомт болсон Хятад улстай 4700 гаруй км урт газар нутгаар хиллэдэг, эдийн засгийн маш идэвхтэй харилцаатай байдгийн хувьд Монгол Улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байна. Халдвар тархахаас сэргийлэн угсраа арга хэмжээнүүдийг Монголын Засгийн газар шуурхай авч байна. Ураг төрлийн ах дүү нараараа зочлон золгуут хийдэг уламжлалт хөл хөдөлгөөнийг хорьж, өмнөд хөрштэй хэсэг зуур хилийн харилцааг царцааж, хүн бүр, өрх бүр ариун цэврийг сахих онцгой дэглэмд шилжлээ.

Сарьсан багваахайнаас халдварласан гэж тааварлаж байгаа энэхүү вирус нь агаар дуслын замаас гадна өөр ямар аргаар халдварлаж байгаа талаар эрдэмтэд баттай хариу хэлж мэдэхгүй байна. Агааржуулалтын хоолойгоор, бие засах газрын суултуураар, халдвар авсан хүний гар хүрсэн эд зүйлсээр гээд байж болох бүхий л таамгийг хийж байна. Тиймээс өмнөд хөршөөс импортолж байсан эд барааны гүйлгээ сүүлийн өдрүүдэд огцом буурлаа. Хятад улс мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж, ялангуяа халдварын голомт болсон газруудад мөнгөн тэмдэгтийг устгалд оруулж байгаа нь Хятад руу явж наймаа хийж амь зуудаг олон монгол иргэдийн санааг зовоолоо.

Коронавирус бидэнд шинэ бодит нөхцөл байдлыг тулгалаа. Энэ нь юун түрүүн Цагаан сарыг тэмдэглэж ирсэн уламжлалаа эргэн харж, шинэ жишиг тогтоох боломж. Буурлуудад хүндэтгэл үзүүлээд, хооллож ундлаад гардаг байсан уламжлалаа сэргээн, гарын бэлэг гэж хүнд хэрэг болох нь бага хэрнээ хүний улсын эдийн засгийг дэмжсэн буруу зуршлаасаа салаад авбал болж байна. Сүүлийн жилүүдэд эх орны үйлдвэрийн барааны үйлдвэрлэл сэргэж байгаа ч үнэнийг хэлэхэд дийлэнх монголчууд үнийг дийлж, гарын бэлэг бэлдэж чаддаггүй. 2000-3000 төгрөгийн Эрээний бараагаа худалдан авч байхаар түүнийгээ мөнгөн хэлбэрээр өгчихсөн нь өгсөн, авсандаа шулуун.

Ахуйн соёлын хувьд ч нэг шат ахих боломж гарч ирлээ. Гараа угаах, гудамжинд нус цэрээ хаяхгүй байх, нийтийн тээвэр, бие засах газруудын ариун цэврийг сахих зайлшгүй шаардлагыг дагахаас өөр аргагүй боллоо. Явдал суудлаа ч цэгнэхээс өөр аргагүй болсныг Марко Поло гэж сошиалд нэрлэгдсэн 21 настай залуугийн аян замын түүх харууллаа.

Улс орны хэмжээнд аваад үзвэл эдийн засгийн идэвх ингэж саарах нь мэдээж сөрөг үр дагавартай. Өргөн хэрэглээний бараа таваарын хангамж импортоос хэт хамааралтай болсныг анхааруулсаар байсан ч дотооддоо үйлдвэрлэснээс урд үйлдвэрлээд авчраад зарсан нь хямд гэсэн бизнесийн хандлагатай эвлэрсэн хэчнээс буруу болохыг ойлгуулж өгөх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барс 2020-02-17 66.181.161.110

Бүтээгдэхүүнийг нь авч эдлэхээр
Бутарч, завхарч хогшдог.
Соёлыг нь сүжиж дагахаар
Сорчилж, түйрэнд хувирдаг.
Сорил, мөхлийн даваа
Соронз шороон махбод
Сонор, сэтгэхүйгээ гээвэл
Шар шороонд хувирна… " Монголын нууц товчоо"-ны тайлалаас

Avatar

МонголХүн 2020-02-17 202.55.188.34

Ариун цэвэрч, мөн дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмждэг энэ хорвоогийн ямар ч хүнд энэ халдвар тусахгүй ээ.

Avatar

Зочин 2020-02-17 192.82.68.58

За ямарч бсан Эрүүл мэндийн яам болон эмнэлэгүүд ялангуяа ХӨСҮТынхөн маш сайн ажиллаа. Үнэхээр баярлалаа гэмээр бна. Харин ЗГазар 1 ширхэг маск тараачихаагүй юм бж хэмжээ домжоогүй их мөнгө Коронавирүст зориулсан гэж дургүй хүргэвээ. Энэнээс л айгаад бна. Одоо монголчууд өөрсдөө дотооддоо бүтээж амьдарьяа. Хятад хилээ хаавал монгол баларнаа л гэцгээдэг. 700 гаран тэрбум төгрөг монголдоо үлдлээ. Амар жимэр сайхан л бна.

Avatar

Зочин 2020-02-17 103.212.119.189

ухаан суусан бол 2020 он сонгуульд МАН болон АН- аас нэг ч хүн сонгохгүй байх хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2020-02-17 203.91.115.55

Горьдсон чинь голондоо, Гозойсон чинь цавиндаа

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-02-17 139.5.218.226

Титэм хоруу. Virus гэдэг латынь үг хор гэсэн утгатай Манай бичгийн мэргэд вирусийг хоруу гэж маш зөв оноож орчуулсан байдаг. Монгол англи ,Орос монгол толь бичгээс харж ч болно. Хоруу гэж монголоор нэрлэж заншвал зүгээр юм даа.

Avatar

YES 2020-02-17 202.21.108.196

Yes, Corona bidend tsagaan sar temdegledeg yos, jayagaa jaahan zasaad avah bolomj ogloo, Bas nus tseree gydmand hayahgui,biye zasah gazar OO,-d anhaaral handyylah, bie zasah gazraa saijryylaad avah bolomj olgoj bna, Bugdeeree ariun tsevree saijruulah soyoliin hyvisgal hiie. .

Avatar

хашир хандгай 2020-02-17 139.5.217.176

Луу дарга хилээ хаахад бид амьдрах чадвартай байх ёстой.

Avatar

zochin 2020-02-17 66.181.178.53

Титэмт вирусийн бидэнд өгч буй анхааруулга ба сөрөг тал

Avatar

zochin 2020-02-17 66.181.178.53

Эдийн засгийн хувьд алдаагаа тодруулан харж засар их том анхааруулгыг Монгол улсад өгч байгаа нь үнэн Яаралтай тусган авч засаж залруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-17 202.131.228.20

Бас нэг "сайн тал" нь эрэлтээс хамаарч доллар, юаны ханш ямар ч гэсэн тогтвортой байна.

Avatar

Зочин 2020-02-17 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Avatar

Зочин 2020-02-17 64.119.18.122

Аливаа юманд эерэг болон сөрөг тал байдаг юм .

Avatar

Сэтгүүлчид 2020-02-17 103.111.68.3

Сайн тал байхдаа яахав дээ

Avatar

Зочин 2020-02-17 178.128.118.217

Хаа дуртай газраа тамхи баагиулаад, араас нь шүлсээ хаялаад явдагыг зогсоох хэрэгтэй

Avatar

Б 2020-02-17 202.126.88.138

Байдал бүр эвгүйтвэл зэсийн баяжмалаа зогсоогоод, бүх барааны импортыг ч хаах хэрэгтэй. Тэглээ гээд өлсөж үхэхгүй, яахав гоё ганган хувцас, чихэр жимс л ховордох байх. Махаа идээд даваад гарна. Харин ч энэ сорилтыг цаашид яаж амьдрахаа төлөвлөх боломж гэж харах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-17 59.153.114.195

Yag tiim, gadna ungu uzemj huusun huuramch yaduu mongolchuudaas zalhaj bna, hog avah gej bayalag maani ch ursahgui, shulaany munguur hoorondoo saihaj gadnaas tumur seg, hog avdag uih-n 76 naimaachdaas ehleed

Avatar

Монгол 2020-02-17 139.5.218.226

Оюу Толгойн зэсийн баяжмалыг машинаар зөөгөөд байгаагийн цаад учир юу вэ? Бодоцгооё. Энэ баяжмалын мөнгө Монголд орж ирдэггүй. Хаахад Монголд ямар ч хохирол гарахгүй. Жолооч нар нь нүүрсний жолооч нартай адил, халдвар авчрах осолтой. Тэгсэн атал яагаад зогсоохгүй байгаа юм бол? ????????

Avatar

Бат 2020-02-17 150.129.140.121

Энн удаа бид эдийг засгийн хувьд маш зөв хэмнэлттэй өвлийг өнгөрөөж байна, нарантуулын хэдэн наймаачид л бага зэрэг шаталттөй орлого буурна биз, цаашид ч гэсэн ийм баых хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-02-17 202.55.188.90

өмнөд хөрштэй хэсэг зуур хилийн харилцааг царцааж..гэнэ үү? Манай улс Хятадтай харилцаагаа хүйтрүүлээгүй биз дээ?..

Avatar

Иргэн 2020-02-17 66.181.168.131

Бие дааж дотоодын хэрэгцээгээ хангаж сурах хэрэгтэй. Хэдий болтол бусдын хийсэн гадаадын юмсыг идэж ууж, өмсөх вэ?
Дотооддоо хийсэн аливаа юмс анхандаа үнийн хувьд, чанарын хувьд гадны бараатай өрсөлдөхгүй ч гэсэн өөсдөө хийгээд байвал ирээдүйн суурь болно шүү дээ

Avatar

Зочин 2020-02-17 202.55.191.130

Sain tal yu baihavdee. Hyatad geltgui Mongolchuud ih baga hemjeegeer hohirch bga shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж