Дэлхийн банк: Монголын эдийн засаг эмзэг хэвээр байна | News.MN

Дэлхийн банк: Монголын эдийн засаг эмзэг хэвээр байна

Дэлхийн банк: Монголын эдийн засаг эмзэг хэвээр байна

Дэлхий Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нганутай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг гаргадаг. Энэ удаагийн тайлангийн хувьд, Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, ойрын төлөв байдал ямар байна вэ. Цаашдын эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийнхээс бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөв эерэг хэвээр байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа мөн сайжирч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн таатай орчин, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт сайн байсан гүйцэтгэл өндөр байсан зэргээс эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. 2019 оны эхний гурван улирлын байдлаар эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй байсан бол дөрөвдүгээр улиралд уул уурхайн салбарт бага зэрэг сааралт ажиглагдаж байна. Учир нь өнгөрсөн оны сүүлээр түүхий эдийн үнэ аажмаар буурч мөн Оюутолгойн зэс, зэсийн баяжмал дахь алтны агууламж буурсан, нүүрсний экспорт болон үйлдвэрлэл оны сүүлийн хоёр сард нэлээд буурсан зэрэгтэй холбон тайлбарлахаар байна

Харин 2020–2021 онд хувийн хэрэглээний тогтвортой өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт дунджаар 5.6 хувь хувиар өсөх боломжтой гэж харж байна. 5.6 хувийн өсөлт гэдэг бол бага өсөлт биш бөгөөд бусад ижил төстэй болон бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад өндөр өсөлтөд тооцогдоно. Ер нь эдийн засаг хэт огцом өсөх, буурахаас илүүтэй тогтвортой байх нь чухал юм. Түүхэн хугацааг аваад үзэхэд, Монголын эдийн засаг дунджаар 5-6 хувийн өсөлттэй байх нь тогтвортой бөгөөд зөв өсөлт байж болохыг зарим эмпирик судалгаанууд харуулсан байдаг. Энэ нь эдийн засгийн өсөлт дунд, урт хугацааныхаа зохистой өсөлтийн төлөв рүү ойртож байна гэж хэлж болохоор байгаа юм.

Эдийн засгийн төлөвт анхаарах ёстой эрсдэлүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх 2-3 жилд эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх боломж байгаа ч томоохон эрсдэлүүд байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт жил дараалан алгуур саарч байгааг мартаж болохгүй. Үүн дээр нэмээд Монгол Улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай өнөөгийн орчинд шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадын эдийн засагт хэр их сөрөг нөлөөлөл авчрах вэ гэдэг нь Монголын эдийн засагт томоохон эрсдэл үүсгэж болзошгүй юм. Хэдийгээр нүүрсний экспорт нэг сарын сүүлийн тоогоор өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй хэвээр байгаа ч нүүрсний экспортыг түр зогсоох Засгийн газрын сүүлийн шийдвэрийн нөлөөгөөр нүүрсний экспорт зорилтот түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл үүсч болзошгүй юм.

Монгол Улсад энэ жил сонгууль болно. Энэ нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Ерөнхийдөө гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдэж байгаагаас эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуультай холбоотойгоор Засгийн газар, бодлого боловсруулагчдын зүгээс сүүлийн хоёр жилд хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн шинэчлэлийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрүүдээ тууштай хэрэгжүүлэхгүй байх нь эрсдэл үүсгэж болзошгүй бөгөөд дээрх хөтөлбөр, арга хэмжээгээ үр дүнтэй, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал юм. Мөн АНУ ба БНХАУ сүүлд худалдааны маргааны асуудлаар зарим талын тохиролцоонд хүрсэн өгсөн амлалтууддаа хүрч, ажил хэрэг болгох талаарх тодорхой бус байдал байсаар байна. Мөн нэг зүйлийг дурьдахад уг сүүлийн хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын зүгээс Хятадыг АНУ-аас авдаг эрчим хүчний салбартай холбоотой импортоо нэмэгдүүлэхийг хүссэн. Хэрэв уг хүсэлт ажил хэрэг болбол бусад улсын Хятад руу экспортолдог цахилгаан эрчим хүчний салбартай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт болон үнэ нь буурах эрсдэл байгааг санах хэрэгтэй. Мөн Монгол Улсын банкны салбарт хийгдэж буй шинэчлэл (банкуудын дахин хөрөнгөжилт)-ийн явц, мөн мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны ахицаас хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбар ихээхэн хамаарахаар байна.

"ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЭР БОГИНО ХУГАЦААНД НАМЖААЖ ЧАДАХ ВЭ ГЭДГЭЭС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ИХЭЭХЭН ХАМААРНА"

-Коронавирусийн халдвар Хятадын эдийн засагт хэдийнээ сөрөг нөлөөллүүдийг үүсгэж эхэллээ. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг судлаачид янз бүрээр харж байна. Энэ үед манай улс эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтүүдийн нэг нь хүн ам, ажиллах хүч байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарах нь хамгийн чухал асуудал. Бусад орнуудын адил Засгийн газраас шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Энэ хүрээнд эдийн засагт зарим талын эерэг болон сөрөг нөлөөллийн аль, аль нь гарахыг үгүйсгэхгүй. Хятадын Засгийн газар коронавирусийн халдварыг хэр богино хугацаанд намжааж чадах вэ гэдгээс Монголын эдийн засаг ихээхэн хамаарна. Одоогоор нөхцөл байдлыг хэлэх боломж хязгаарлагдмал байна.

Дэлхийн Банкны өмнө нь хийсэн судалгаагаар Хятадын эдийн засаг нэг хувиар саарахад Монголын эдийн засаг дагаад 0.8 хувиар саарна гэсэн эмпирик судалгаанууд ч бий. Эндээс Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай болох нь шууд харагдаж байгаа юм.

Бодлогын түвшинд үндсэн гурван чиглэлд анхаарах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Нэгдүгээрт, төсвийн эрүүл, зохистой бодлого чухал. Төсвийн алдагдал, өр нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд төсвийн орлого, зарлагадаа зөв үнэлгээ хийж, нэг талдаа хүн амынхаа эрүүл мэндийг хэрхэн үр дүнтэй хамгаалах уу, нөгөө талдаа бусад төлөвлөсөн эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх тал дээр орлого, зардлаа эргэн харж, эрэмбэлэх замаар зөв төлөвт чухал юм. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ буурч байгаа ч гэсэн бусад оронтой харьцуулахад өндөр түвшинд хэвээр байгааг анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Төв банк аль болох гадаад валютын интервенцээ зохистой түвшинд байлгах замаар валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зэрэг нь бодлого боловсруулагчдын хувьд эн тэргүүний хоёр чухал бодлогын зорилт байх болов уу.

Гуравдугаарт, Засгийн газраас бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн реформоо тууштай үргэлжлүүлэх нь зах зээлийн хэтийн төлөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улс 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч нүүрсний экспорт түр саарсан нь төлөвлөсөн орлогоо алдахад хүрч болзошгүй. Шаардлагатай бол төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй?

-Одоогоор нөхцөл байдлыг дүгнэж хэлэх хэт эрт байна. Мэдээж төсвийн орлого талд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Дээр хэлсэнчлэн, коронавирусийн халдвар хэр хугацаанд үргэлжлэх үү гэдгээс их зүйл хамаарна. Хоёрдугаарт, Хятад улс эдийн засгаа богино хугацаанд сэргээх вэ гэдгээс Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох боломж нэлээд хамаарна. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Эцэст нь хэлэхэд уг өвчинтэй холбоотой зохих арга хэмжээг Хятадын зүгээс богино хугацаанд үр дүнтэй авах эсэхээс их зүйл шалтгаална.

"МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ"

-Монгол Улс ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу?

-ОУВС болон бусад донор орнуудын хөтөлбөр зогсоно гэхээс илүүтэй Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа шинэчлэх бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, үр гаргах нь хамгийн чухал асуудал юм. Хэдийгээр Монголын эдийн засаг сүүлийн 2-3 жил сайн гүйцэтгэлтэй байгаа ч эдийн засгийн суурь эмзэг байдал хэвээр байна. Тухайлбал, Засгийн газрын өр буурч байгаа ч бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байна. Ирэх оноос эхлэн өндөр дүнтэй бондын өр төлбөрүүдийг төлнө. Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өрийг Засгийн газар төлнө. Гаднын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын Засгий газрын өр болон санхүүгийн чадамж хэр сайн байгаа эсэхийг нь юуны түрүүнд харна. Тийм учраас аливаа ОУВС болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр дуусах эсэхээс үл хамаарч эдийн засгийн шинэчлэлээ тууштай үргэжлүүлж, дорвитой үр дүн гаргаж, суурь эмзэг байдлаа бууруулах нь хамгийн чухал зүйл юм.

Мөн түүнчлэн Засгийн газар ч гэлтгүй хувийн секторын өр ч өндөр байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр төр, хувийн хэвшил гэлтгүй нийт өрөө зохистой түвшинд хүргэх маш чухал асуудал юм. Дээр хэлсэнчлэн, төсвийн орон зай хэр нэмэгдэх, Төв банк валютын нөөцөө хэр сайн өсгөх вэ гэдгээс эдийн засгийн дархлаа шууд хамаарах юм.

-Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилт тасалдсан нь юутай холбоотой вэ?

-Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч санхүүжилт нь хийгдээд явж байгаа гэж ойлгож байгаа. Бид ОУВС-гийн өмнөөс байр суурь илэрхийлэх зохимжгүй гэж бодож байна.

-Дэлхийн банк энэ удаагийн тайлангийн онцлох сэдвээрээ Монгол Улсын банкны салбарын зээлийн динамикийг онцолсон.  Энэ талаар тодруулбал?

-Монголын банкуудын зээлийн өсөлт өнгөрсөн хугацаанд нэлээд тогтворгүй явж ирсэн. Тэгэхээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэн, ялангуяа зээлийн бодлого, банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар ядуурлыг бууруулахад суурь асуудлуудын нэг юм. Төв банк 2018 оны сүүлээс эхлэн мөнгөний бодлогоо алгуур чангалж байгаа нь зээлийн өсөлтийг бууруулахад зарим талын үр дүнгээ өгч байна. Ялангуяа хэрэглээний зээлийг тодорхой хэмжээгээр хумьсан. Цаашид ч макро зохистой бодлогоор дамжуулан үүсч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Монгол Улс санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг улам сайжруулах, ялангуяа макро зохистой бодлогын арга барилыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, болзошгүй хямралыг удирдах, шийдвэрлэх арга замаа улам боловсронгуй болгох чиглэлээр хийж буй хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох саналыг зарим улстөрч гаргаж байгаа. Энэ хэр нь боломжтой санал вэ?

-Таны асуусан асуултын талаар нарийн мэдээлэл хараахан байхгүй байгаа тул одоогоор санал хэлэх боломжгүй байна. Коронвирусийн эдийн засагт үзүүлэх нөлөө хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Ер нь бол хувийн секторт болон эдийн засагт үзүүлэх бусад нөлөөллийг яаж зардал багатай байлгах уу гэдэгт Засгийн газар болон Төв банк уялдаатай ажиллаж, зах зээлийн зарчмаар аливаа асуудалд хандах нь чухал.

Монгол Улс саарал жагсаалтаас богино хугацаанд гарах боломжтой гэж төрийн шатанд үзэж буй. Энэ чиглэлд авч байгаа тодорхой ажлуудыг хэр оновчтой байна гэж үзэх вэ?

-Монгол Улс саарал жагсаалтаас богино хугацаанд гарна гэж дээд түвшиндээ болон бодлогын инсититуцүүдээс хүчтэй байр сууриа илэрхийлж байгаа нь маш чухал бөгөөд хөрөнгө оруулагчдад ч гэсэн эерэг дохио гэж бодож байна. Хоёрдугаарт, FATF-аас өгсөн зөвлөмжүүдийг идэвх санаачилгатай хэрэгжүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд болон ажлын хэсгийн уялдаа холбоо сайжирч байна гэж харж байна. Энэ нь мөн гадаад орчинд чухал дохио болж байгаа байх. Гуравдугаарт, энэ чиглэлд олон улсын түнш байгууллагууд Монголын Засгийн газарт шаардлагатай тусламжийг үзүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-17 66.181.181.156

https://www.somo.nl/new-research-shows-mongolia-forced-to-give-up-control-over-its-natural-resources/
Delhiin bankny tuhai, herhen daramtalj mongolyg tsulmuj bgaa n

Avatar

Иргэн 2020-02-17 203.217.139.225

Аргагүй дээ. Энэ дээр чинь хэдэн новшийн юм гарчихсан, дахин сонгогдохын тулд баруун зүүнгүй мөнгө цацаж байна. Ингэхлээр эдийн засаг унаж, төгрөгийн ханш навс унахгүй яах юм бэ? Ядаж юм мэдэхгүй олонхи мангуунууд нь бэлэн мөнгө өглөө гээд л баярлалдаад байгаа боловч өмнө нь 100 цаасаар авч байсан юмаа 200-аар авдаг болсноо мэдэхгүй л явах юм даа чааваас гэж

Avatar

Зочин 2020-02-17 183.177.106.34

Сүүлийн 2-3 жилд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа гэжээ. Энэ бол яалтчгүй У.Хүрэлсүхийн ЗГ-ын идэвхитэй сайн ажилласных… Энэ ЗГ-ыг дахиад хэдэн жил ажиллуулахад шал өөр болох нээ

Avatar

Зочин 2020-02-17 202.179.27.56

Энэ Мозамбикийн хар эхлээд тэр өөрийнхээ улсаа хөгжүүлжчихээд дараа нь бусдад хршуу "зөвлөж" бай.

Avatar

Зочин 2020-02-17 203.115.110.66

haha teneg uher mini dugui busadiin shuumjileliig sonsoj sur unen ym l yarj bn

Avatar

Зочин 2020-02-17 59.153.114.195

Ene delhiin ch bai evropyn ch bai buh bankuud baga huutei ch uursdud n ashigtai bhaar tusluud heregjuuldeg, tuhain orny dotood nuhtsuliig ogt avch heleltsdeggui, hen urnaar surtalchilgaa hiisen kompanid n ugdug, nuguu kompaniud n uur zuild ashigladag, jishee n teso kompani!

Avatar

Зочин 2020-02-17 59.153.114.195

Bugdeeree hadah chadahaaraa ideh gej uralddag naimaachid turd bhad uls oron yaaj hugjih ve!

Avatar

Иргэн 2020-02-17 59.153.114.88

Соёлтой ухамсартай байдлаар асуудалд зарчимч хандаж байж л гарнадаа?! Хилийн хориогоо улам чангаруулах хэрэгтэйшдээ?! Ер нь тэгээд аливаа асуудал сайн муу хоёр талтай байдаг хойно зөвхөн монголоороо амьдрах гээд үзэж хэрэгтэй?! Бидэнд эртний сайхан уламжлал соёл иргэншил бийшдээ?! Амлалтын улс төрөө зогсоож ажилладаг улс төр лүү орох хэрэгтэй?! Төрийнхөн хогийн зангуудаасаа салах хэрэгтэй?! МАН хоцрогдсон төрийн удирдлагын хогийн арга барилаа орхих хэрэгтэй?!

Avatar

RRR 2020-02-17 202.9.40.15

Хаан банкны төв байр Khaan tower-t 145m2 өндөр зэрэглэлийн оффис худалдана..8869-8877

Avatar

Зочин 2020-02-17 66.181.170.73

хятад энэ хилээ хаахад чацага царайлахгүй байх хэмжээний эдийн засаг улс төрийн бодлого болвруулдаг хүмүүсээр уих бүрдүүлж баймаар байна. түүнээс биш төрийн эрх мэдлээ ашиглаж өөрсддөө боломж бий болгодог өчүүхэн амьсыг уих оруулж баймааргүй байх юм. зүүн тийшээ тавьж байгаа төмөр замаа хурдан барьж өөр гарцтай болох хэрэгтэй. жонхуугийн хэлдэг үнэний хувьтай шүү.

Avatar

Зочин 2020-02-17 172.58.139.54

Ouvs zailaa Mongoloos savaraa tataa

Avatar

Mongol 2020-02-17 202.126.89.180

Yag tiim

Avatar

Зочин 2020-02-17 103.14.38.134

Хятадын корона вирусын халдвар намжих болоогүй байна. Халдвар зогсох хугацаа 2020 оны 10 сарын 1 хүртэл хилийг хааж, худалдааг зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.3

Коммунист Хятадаас бүрэн хараат шд. Нөгөө ардчилал, баянбүрд, эрх чөлөө энэ тэр шаал худлаа.

Avatar

Kkkk 2020-02-17 98.253.30.34

Ene nogoo hiilch Deegiigiin daraagiin nuhor boloh hun n bna shdee. Ter chin banknii suurin toloologch toi MGLd bh hugatsaand amidarch huuhediig gargadag biz dee. Delhiin bnaktai gereetei ajilldagshde.

Avatar

Зочин 2020-02-17 182.160.0.224

Эдийн засаг эмзэг байхад л зээл тэглээд тэнэгтээд байх юм. Тэр зээлтэй хүмүүс нь бас дажгүй амьдралтай хүмүүс шүү. Хүрэлбаатар сайд зээл тэглэж болохгүй, э/з эмзэг байна гээд зөвшөөрөхгүй байхад шүү. Хамгийн тэнэг удирдлага мөнгө тарааж сонгуульд оноо аваад эдийн засгаа сүйрүүлдэг гэдийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Avatar

Уурхайчин 2020-02-17 66.181.191.16

2012 онд Засгийн гхзар Эрдэнэтиын зэсиын бачжмхлбг барьцаалуулан баахан мөнгө тараагахд ялагдсан шүү дээ?! Дараа нь Яэрдэнэт үйлдвэр өрөндөө хамаг өаяжмалаа жил шахам ачужлаад нусаа хауартаа наасан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж