"Хамгийн чухал нь амь гэх сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна" | News.MN

"Хамгийн чухал нь амь гэх сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна"

"Хамгийн чухал нь амь гэх сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна"

"Хамгийн чухал нь амь гэх сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна"

Өмнөд хөршид гарсан коронавирусийн халдвар нь дэлхий дахиныг хямраасан асуудал болоод байна. Монгол Улсын хувьд энэ хямралыг хэрхэн зохицуулалт хийх боломжтой талаар “Хямралын үеийн менежмент” сэдвээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Б.Түвшинтэй ярилцлаа.


-“Хямралын менежмент хэрэгжүүлж байж шинэ коронавирусийн халдвартай тэмцэнэ” гэж та бичсэн байсан. Ер нь хямралын үеийн менежмент гэгч нь юу вэ. Яагаад үүнийг хэрэглэдэг вэ гэдэг талаар яриагаа эхлэе?

-Аливаа улс оронд хямралын менежмент гэж байх ёстой. Энэ нь олныг хамарсан үймээн самуун, газар хөдлөлт, халдварт өвчин, гэнэтийн осол аваарын үед баримтлах бодлого бөгөөд хэдэн гол зарчимтай. Хамгийн гол зарчим нь асуудалтайгаа нүүр тулгарч, бодит үнэнийг хэлээд, цаг алдалгүй шийдвэртэй алхам хэрэгжүүлэх явдал юм. Товчоор бол хамгийн муу нөхцөл тулгарахад хэрэгжүүлэх хөтөлбөртэй байхыг хямралын менежмент гэж байгаа юм.

Анх Австрали, Канад, Америк зэрэг орнуудын уул уурхайн компанид осол гарч, хүний амь үрэгдэхэд удирдлагууд нь ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйгээсээ болоод мэдээллийг олон нийтээс нуусан байдаг юм. Мэдээллийг нуусан нь ямар үр дагавар дагуулсан бэ гэхээр жижиг асуудлыг ч шийдэх боломжгүй болгосон. Эцэстээ энэ асуудлаасаа болж, Америкийн уул уурхайн маш том компани дампуурсан гашуун түүх бий.  Эдгээрээс үндэслээд тухайн үедээ хямралын менежмент гэдэг суурь ойлголт бий болж, гамшиг, халдлага, халдварт өвчин, дайн байлдааны үед нийгмийг яаж удирдах юм бэ гэдэг онол үүссэн. Энэ онол, ойлголтыг хэрэглэх тухай асуудал дэлхий нийтэд тавигдаж, 1960-аад оны үеэс хөгжиж, компаниуд боловсронгуй болгон хэрэгжүүлэх болсноор төрд ч ашигладаг арга барил болсон. Одоо бидэнд яг энэ менежмент дутагдаж байна.

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт менежмент дутагдалтай байна, аюул тулгарахад сөрөөд гарах чадвар сул байна гэсэн үг үү?

-Шинээр илэрсэн коронавирусийн хувьд бид аюулд бэлэн байна уу гэвэл бэлэн бус байна. Эхнээсээ ч бэлэн бус байсан. Эхлээд Эрүүл мэндийн яамнаас “шинэ коронавирусийн халдвар илрээгүй”  гэж мэдээлж байгаад хэд хоногийн дараа  “одоо коронавирусийг оношлох тоног төхөөрөмж ирнэ” гэж ярьсан. Эндээс эргэлзээ, айдас түгшүүр бий болсноос гадна төрд итгэх итгэл суларсан. Шинэ вирусийг илрүүлэхэд мэдлэг, хүч чадал нь хүрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу хэнд ч итгэл төрөхөө больсон.

Тиймээс одоо энэ халдварыг сөрөхийн тулд манайд орж ирвэл яах вэ гэдэг бэлтгэл ажил, бодлогоо яаралтай бэлэн болгох нь чухал байна. Цаг хугацаа байна, бүгдийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд иргэдийнхээ сэтгэл зүйг ч бэлтгэх шаардлагатай.

-Иргэдийн сэтгэл зүйг юунд бэлдэх гэж. Одоо бол коронавируст бэлтгэгдсэн байлгүй дээ?

-Нэг онигоо шиг яриа байдаг даа. “Монгол хүн Америкт дээрэмчинтэй нүүр тулангуут бууг нь цохиж унагаад баатар болсон” гээд… Үнэн чанартаа хямралын менежментийн онолоор дээрэмчин буу тулгасан л бол хамгийн үнэтэй зүйл амь нас учраас эсэн мэнд үлдэхээ бодож байгаа юмаа бүгдийг өг гэдэг. Мөнгө төгрөг бол зуу дахь асуудал гэж үздэг. Яагаад гэвэл эрх мэдэл, нэр төр, амбиц, гоо сайхан, ажил, эд хөрөнгө, эрүүл мэнд зэрэг нь эцэстээ амьд хүний л санаа тавих асуудал байдаг. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр хамгийн чухал нь амьд үлдэх юм байна гэдэг сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна.

Ийм сэтгэл зүйн бэлтгэл иргэд аваагүй үед 20 хүн халдварлаж, өвдлөө гэхэд бүгд дэлгүүрийнхээ гадаа дугаарлаад,  үймээн самуун дэгдэхэд бэлэн байдаг.

-Дэлгүүрийнхээ гадаа дугаарлаад гэснээс монголчууд сая өвчний сургаар хүнсээ нөөцлөөд үнийг нь ч өсгөчихлөө. Зохицуулалт дутав уу, эсвэл иргэдээ сэтгэл зүйн хувьд бэлтгээгүйгээс юм уу?

-И-март дэлгүүрийн лангууг хоосоллоо гээд нийгмийн сүлжээнд зураг тавигдсаныг бид харсан. Ер нь хүн гэдэг бодгалийн сэтгэл зүй бол тийм л байгаа. Айдастай хүн хэмжээ хязгааргүй нөөцлөөд бусдыгаа аюулд учруулдаг. Энэ бол зохицуулалт дутсанаас гадна төр өөрөө сул байгаагийн илэрхийлэл. Уг нь төр хүчтэй бол бодлого гаргахад аль ч салбарт хэрэгждэг байх чадамжтай байна. Манайд төр хүчгүй болсон учраас бүх юмыг өөрөө нэг талаас далайлгаж хийж гэж оролддог. Жишээлбэл, үнэ өсгөвөл “торгоно, тусгай зөвшөөрлийг нь цуцална”  гэдэг хандлагатай байна л даа. Тэрний оронд хямралын үеэр бизнес хийж байгаа байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаарай, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгүүзэй гээд уриалахад л ард түмэн дэмжээд хэрэгжинэ. Тийм ухамсартай болгох асуудлыг төр хийж болно. Нөгөө талд хэт эрэлт үүсгээд байгаа иргэдээ яаж тайван байлгах хувилбараа гаргаж, бодлоготой хөдөлж болно шүү дээ.

– Зарим хүмүүс коронавирус өмнө нь ч байсан юм чинь гайгүй байлгүй гээд тоохгүй байна. Зарим нь маш их айдаст автаж байна. Энэ дунд янз бүрийн айдаст автуулсан мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр их явж, тэр нь нөлөөлөх хандлагатай байна. Үүнийг яах ёстой вэ?

-Монгол шиг эрүүл мэндийн тогтолцоо нь сул, анализ шинжилгээ сул оронд коронавирусийг илрүүлж чадаж байгаа юу гэдэг эргэлзээтэй байна. Бас ДЭМБ-аас энэ вирус өндөр хөгжилтэй орнуудад илэрлээ гэхэд нэг их хүндрэл үүсгэхгүй зохицуулчих байх, харин эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн улсын хувьд байдал хүнд шүү гэдгийг анхааруулж байна. Тийм учраас иргэд “Коронавирус өмнө нь байсан, гайгүй” гэдэг хандлагаар хандаж байгаа нь маш буруу юм.  Шинээр илэрсэн коронавирус нь мутацид ордгоороо илүү аюултай байгаа.  Мөн өндөр хөгжилтэй оронд хүчтэй аюул учруулахгүй гэж байгаа боловч халдвар дамждаг арга зам нь аюултай байгаа учраас олон улс анхаарч байна.

Манай улсын хувьд нэгдсэн менежментгүйгээр, гал унтраах байдлаар асуудалд хандаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр нэг сөрөг мэдээлэл явахад нийгмээрээ давалгаалах эрсдэлтэй байна л даа. Ийм учраас өвчин гарсан үед яах вэ гэдэг тестүүд хийж, гарсан тохиолдолд ажиллах онцгой байдлын сургалтуудыг хийж, бүх мэдээллийг тодорхой, ойлгомжтой байдлаар иргэдэд тогтмол өгөх систем бүрдүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээнд хэн нэгний тараасан хуурамч мэдээлэлд иргэд автахааргүй болох ёстой. Мэдээллийг айдсаар удирдах байдлаар биш, эрэмбэ дараалалтайгаар өгөх ёстой. Айдас болгож өгвөл бүр бужигнаан үүсгэнэ.

-Одоо бол хүмүүс гар, нүүрээ угаах юм байна, маск зүүх ёстой гэдэг ойлголттой болчихсон. Эдгээр зөвлөмж нь хангалттай мэдээлэл биш гэсэн үг үү?

-Маскаа зүү, гараа угаа гэдэг бол урьдчилсан сэргийлэх л арга. Харин хямрал тохиолдоход дор бүрнээ ийм бодолтой байна шүү гэдэг сэтгэл зүйг бүрдүүлээгүй байна.

Энэ менежмент дутагдсанаас өнөөдөр хүмүүс амь чухал уу, ажил чухал уу гээд тээнэгэлзээд яваад байгаа. Тээнэгэлзэж байгаа байдал хамгийн аюултай.  Амь чухал. Гэхдээ одоохондоо нийтийн журам гараагүй байгаа учраас эхлээд амиа хамгаалаад, дараа нь ажлаа хий гээд ядаж эрэмбийг нь тогтоож өгөхгүй бол зарим нь ажил чухал гэж үзэж байна. Ажил чухал гэдэг сэтгэлгээ нь нийгмийн дайсан буюу эрсдэлийг тараагч болж хувирах гээд байгаа биз.

Түрүүн хэлсэн, Монгол хүнд буу тулгахад мөнгөө өгөхгүйн тулд яаж зугтаах вэ гэдэг богино бодлоор хардаг. Энэ тохиолдолд шууд л буудуулна.

-Нөхцөл байдал хүндэрвэл хүний амь чухал гэдэг үүднээсээ хувийн хэвшлүүд ч шууд карантилах арга хэмжээ авах нь хамгийн зөв менежмент гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Хэдийгээр хямралыг арилгах ямар нэгэн тодорхой томьёо байхгүй ч гэлээ амжилттай давахын тулд зургаан үе шатанд анхаардаг. Нэгдүгээр үе шат хямралаас зайлсхийх, хоёрдугаар үе шат хямралыг удирдахад бэлтгэх, гуравдугаар үе шат хямралыг таньж мэдэх, дөрөвдүгээр үе шат хямралыг даван туулах, тавдугаар үе шат хямралыг шийдвэрлэх, зургадугаар үе шат хямралаас суралцах.

Өнөөдөр бидэнд зайлсхийх боломж байхгүй. Тэгэхээр хямралыг удирдах, бэлтгэх, таньж мэдэх, даван туулах, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал энэ вирус ямар хугацаанд хэр зэрэг аюул тарихыг бүрэн ойлгож, тэр хугацаанд хийх үйлдлээ төлөвлөх хэрэгтэй.

Үүн дээр төр өөрөө бүгдийг хийх гээд хориглоно, торгоно гээд байх шаардлагагүй. Харин удирдаж байгаагийн хувьд ойлгож, олон нийттэйгээрээ хамтран ажиллах боломж бий. Тэгвэл оролцогч талуудын нэг болох компаниуд өөрөө карантин зарлана. Бас асуудлаа төрөөс шийдвэрлүүлэгч биш, асуудлыг шийдвэрлэгч болж хувирна. Нийгэмд тус болдог бизнес эрхэлж байгаа компаниуд энэ үед илүү ч ажиллах ёстой болно. Ер нь төр өөрөө менежментлэг байж, ойлгомжтой, тодорхой байвал олон нийт, компаниуд дэмжихэд хэзээд бэлэн байдаг.

-Зарим шатахуун түгээх станц үйлчлүүлэгчдээ маск өгч байна лээ. Төрийн шийдвэрийг бизнесийнхэн дэмждэгийн илрэл байх?  

-Нийгмийн хариуцлагын нэг хэсэг. Компани ч бас хүн шүү дээ. Манайхан заримдаа компани гэдгийг ашиг олохыг боддог шунахайрагч гэж хардаг. Тодорхой хэсэг нь ашиг олох ч гэлээ компани гэдэг нь өөрөө тогтвортой нийгмийн үүргээ гүйцэтгээд явж байхыг хүсч байгаа хүмүүсийн нэгдэл. Өнөөдөр манайд хөгжлийнхөө ийм шатанд хүрчихсэн компаниуд олон бий. Шинэ залуу үеийнхний сэтгэлгээ ч өөр болсон байна. Мөн зөв санаачилгыг нь дэмжиж, таниулахад хэвлэлийнхний гүйцэтгэх үүрэг хамгаас чухал юм.

-Төрд хямралын үеийн менежментлэг байдал дутагдалтай л байгаа юм байна?

– Яах вэ, чадлынхаа хэрээр л ажиллаж байгаа. Өнөөдрийн байгаа нөхцөл, хөгжлийн шат маань энэ байх. Харин одоо тулгараад байгаа аюулыг эрэмбэ дараатай ойлгуулж, танин мэдэж, хийх алхмуудыг туршиж үзэхээ байг гэхэд хийхэд бэлэн байх бэлтгэл ажлуудаа хямралын үеийн менежмент хийж, хангаасай гэж бодож байна. Хэдийгээр муу амлах муу ёр гэдэг ч гэлээ 20 хүн өвдчихлөө гэж бодъё. Тэгвэл та юу хийхээ мэдэж байна уу?

-Тантай ярилцаад, амь нас чухал юм байна, чөлөөгөө авъя, гэрээсээ ажлаа хийе” гэдэг асуудлыг тавих нь зөв гэж бодогдлоо?

-Яг зөв. Эхлээд энэ вирусын идэвхтэй цикл өнгөртөл амьд үлдэхээ бодох ёстой. Зарим хүмүүс хилээ хаачихвал, карантилчихвал Монгол Улсын эдийн засаг хямарна л гээд байна. Хүний амь наснаас чухал эдийн засаг гэж байхгүй.

-Улс орнууд коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-д зорчсон болон тус улсаас ирсэн гадаад иргэнийг хилээрээ  нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийж буй бол Монгол Улс өмнөд хөршийн иргэдийг ч чөлөөтэй нэвтрүүллээ. Гэхдээ байдал бишидсэн үү, хоёрдугаар сарын 12-оос л өмнөд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаа хаах шийдвэр гаргалаа. Энэ хэр зөв менежмент вэ?

-Хожимдсон ч гэлээ хил залгаа бүх боомтоо хаасан нь зөв. Хилийн хорио цээр сул байдал нь маш их эрсдэл дагуулж байсан.

АЮУЛЫГ БОЛОМЖ БОЛГОНО ГЭДЭГ БОЛ БИЗНЕСИЙН КОНЦЕПЦИ

-Нэгэнт ярилцсаных эдийн засгийн агуулга талаасаа асуудал хөндөе. Шинэ коронавирусийн халдвар Монголыг тойроод өнгөрөөсэй гэдэг хүлээлт бий. Ингэвэл Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж байгаа юу. Нөгөө талаасаа Монгол Улс импортыг хориглосноор  сөрөг тал нь юу байх бол?  

-Аливаа юм хоёр талтай. Импортын бүтээгдэхүүнийг хориглосноороо тодорхой хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй. Тэгэхдээ хүмүүс хэмнэлттэй, цэгцтэй хэрэглээндээ сураад, үр ашиггүй валютын урсгал багасч болно. Гаднаас авдаг бараа бүтээгдэхүүний хомсдолыг дотоодын эх үүсвэрээсээ хангах боломжууд гарч ирж болно. Тийм боломжийг бүрдүүлэх стратегитай ажиллаж болно.

Ер нь аюулыг боломж болгоно гэдэг бол бизнесийн концепци. Свот шинжилгээ гээд байдаг даа. Давуу, сул тал, аюул, боломж аль аль нь бий. Аюулыг боломж болгохын тулд илүү менежментлэг хандах л асуудал юм.

Монголын эдийн засгийн 93 хувь нь урд хөршөөс хамааралтай гэсэн судалгаа байдаг юм билээ. Коронавирусийн халдварын нөлөөгөөр Хятадын эдийн засагт өөрчлөлт орж байгаа байх. Энэ нь харин эргээд Монголд яаж нөлөө үзүүлэх бол?

-Хятадаас улс орнууд бараа бүтээгдэхүүн авахаа болиод ирэхээр эдийн засгийн өсөлт нь буурна. Хятад улс сая АНУ-ын бараанд ногдуулж байсан татвараа дахин буруулсан. Эндээс Хятадын эдийн засаг хүнд үе рүүгээ орж ирлээ гэдэг эхний дохиог харж болно. Гэхдээ энэ нь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг нь мөн хоёр талтай юм.

Нэг талаас харвал Хятад өөрөө буурч байгаа эдийн засгаа дотоод хүчин чадлаараа хэр зэрэг нэмж дайчилж, ямар арга хэмжээ авахаас их зүйл хамаарна.

Нөгөө талаас нь харвал Хятадын эдийн засаг муудах, сайдахыг яаж ашиглах вэ гэдэг нь монголчууд бидний менежментээс л хамаарах болохоос биш тэднийх муудвал бид муудна гэдэг ойлголт байхгүй. Дотоод хүчин чадлаа ашиглах боломж үүсгэх, түүнийг хөгжүүлэх ч боломжтой. Тухайлбал, ОХУ-д олон улсын эдийн засгийн хориг тавигдангуут дотоод нөөцөө ашигласнаар импортоор хэрэгцээгээ хангадаг байсан гол бүтээгдэхүүнийхээ эрэлтийг дотоодоосоо нөхдөг болсон. Боломж гэж хараад менежмент хийж чадах эсэх л асуудлын гол байна.

Хямралыг боломж гэж харж бас болно гэж үү?

-Тэртэй тэргүй Хятадын эдийн засгийн экспорт, импорт буурлаа гэхэд бид бараа бүтээгдэхүүнээ дотоодоос хангах тухай л бодож эхэлнэ шүү дээ. Энэ бол хямралын сайн тал нь гэж харж болно. Импортоор авч байснаа гүйцэхгүй ч гэсэн өөрөө өөрийнхөө эхний ээлжийн хэрэгцээг Орос шиг хангаад эхэлбэл бага ч гэсэн валют гадагшлах урсгал саарч, төгрөгийн ханш чангарна. Энэ хүндрэлтэй нөхцөлүүдэд ямар шийдвэрүүд гаргахаас л хамаарна.

Нүүрс тээврийн хувьд харин ч энэ үед экспортоо нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Ийм үед хил дээр өвчнөөс бүсчлэн тусгаарлах аргууд бас байж болдог.

-Тэгвэл дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засгийн нөлөө ямар байх бол?

– Дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засгийн эзлэх хувь их. Уул уурхайн экспорт, тоног төхөөрөмжийн экспорт зогсохгүй байх. Голдуу хүнсний экспорт зогсоно. Аялал жуулчлал зогсоно. Эндээс худалдан авалт буурч, Хятадын эдийн засаг агшина. Тэгэхээр дэлхийн эдийн засагт мөн Хятадгүйгээр нөгөө талаа нөхөх бодлого явагдах болно. Ингээд Хятад талдаа хумигдсанаар зарим талдаа  тэлнэ. Энэ нь заримд нь маш том боломж олгоно. Улс орнууд хэрхэн менежмент хийхээс хамаарч, эдийн засаг дахь хүчний харьцаанд өөрчлөлт гарах нөхцөл бүрдэх болов уу. Бид ч мөн эдийн засаг хумигдана гэдэг сэтгэл зүйгээр хандвал хумигдана, тэлнэ гэвэл тэлэх боломж ч байна гэсэн үг.

-Хятад улсаас авдаг байсан бүтээгдэхүүнээ өөр улсаас авахаар зардал өндөр болж, үнэ өсч магадгүй биш үү. Жишээлбэл, Монгол Улсын хувьд?

-Эхлээд хориг тавьчихаар хэрэггүй худалдан авалт багасна. Валют гарах нь багасахаар ханш тогтворжино. Сая инфляци хийх нөхцөлүүд бүрдсэн. Импортыг бууруулснаар нөхөж магадгүй. Эдийн засаг тэрийг тэгэхэд тэгдэг гэсэн механик юм биш, бидний энд гаргах шийдвэрээс хамаардаг.

Ухаалгаар ашиглаад, менежментлэгээр удирдвал сайн болгох боломжтой. Хүмүүс эдийн засгийг механик юм шиг ойлгодог. Гэтэл нийтийн хүлээлтээр валютын ханш, инфляцийг удирддаг. Өснө гэсэн хүлээлт байвал валютын ханш өсдөг. Эдийн засаг өөрөө нийгмийн хүлээлтээр удирдагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Манай тойргоос 2020-02-17 202.9.46.87

Зайлаарай хөдөөний хөөсөн мантуу хулгайч минь ээ

Avatar

Ханд 2020-02-17 122.201.23.122

Апу чинь шүү дээ

Avatar

Цэцэгмаа 2020-02-17 122.201.23.122

Хан-уул дүүргээс та хэдэн удаа сонгогдлоо.Хөөрхий тэр яармагт таны оруулсан хувь нэмэр байна. уу яаж ичихгүй ингээд ярьж чадаж байнаа. одоо УИХ-д нэр дэвших гэж горилоод ойрд байнга гарч ирээд байгаа муу хөөрхий дөө.Чи апу гаар хичнээн хүний архинд оруулсанаа санаараа

Avatar

Дүгэржав 2020-02-17 202.179.24.203

Мэргэжлийн хүн гэж л ийм байдаг байх даа. Сайхан ярилцлага байна. Тэнэг нь дэндсэн боловсролгүй дээдчүүлийг ийм хэдхэн залуучуудаар сольчих юмсан.

Avatar

санхүүч 2020-02-17 192.82.78.53

Монголын урдаа барьдаг цөөхөн эдийн засагч, хүнд тусархуу мундаг залуу даа. Улс төрд ороод эвдэрчихгүй бол улс оронд их хэрэгтэй, мэдлэгтэй, ажилч хичээнгүй, шаргуу дайчин хүн гэдгийг нь мэднэ.

Avatar

Бадамханд 2020-02-17 103.10.23.80

Мундаг дүү шүү, санхүүд үнэхээр боловсорсон хүн дээ. Миний бахархадаг дүү нарын нэг.

Avatar

Зочин 2020-02-17 202.126.88.140

Нөөц: багаж тоног тахөөрөмж,- материал, машин техник, хүний нөөц- сургалт дадлага, бэлэн байдлын дасгал сургуулалт, мэдээлэл, удирдлага

Avatar

Зочин 2020-02-17 202.126.88.140

Crisis Management- Хямралын үед ажиллхах төлөвлөгөөг аж ахжйн нэгжүүд өөр өөрийн нөөц блолцоондоо тулгуурлөж гаргаж нөөцийг бэлэн бөлгаж хяирал гарсан үед авах арга хэмжэээг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэнээр хохирлыг бууруулах ач хобогдолтой. Түвшинд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-02-17 202.21.119.186

Сайн ярилцлага болжээ. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.54

Нүүдэлчин болон суурин соёлын ялгаа юмуудаа. Сүсгээр суу юм холуур өнгөрөг, өнгөрнө гэдэг сэтгэлзүйтэй. Бүгд эрсдлээ дор бүрнээ даван туулна гэж бодож байх шиг.

Avatar

Зочин 2020-02-17 202.179.31.32

Үнэхээр Монголын төр сул, чадвар муу л байна л даа.

Avatar

Zochin 2020-02-17 202.9.41.29

Санаа бодол чинь зөв гэж ойлгож өайна,гэхдээ энд нэг юм байна,тэр нь юу в гэхээр тийм ийм байх ёстой гэхээсээ илүү өөрөө хийж бүтээмээр байна, тэгээд тийм байх ёстой тул ийм ажил хийсэн ,гэтэл тэнд энд ойлгохгүй хэрэгжүүлэхгүй саад болоод байна гэвэл арай ярилцлага өгөх хэмжээний туршлага болон нэр хүндтэй хүн гэж хүлээж авах байлаа,ярих биш хийх хэрэгтэй байна, урьдчилан харах ёстой бэлэн байх ёстой гэдгийг та мэдэж байсан бол энэ талаараа эртхэн хэлж ярих хэрэгтэй байсан биш үү

Avatar

Зочин 2020-02-17 110.70.55.208

Хийсэн юмтай нийгэмд байр суурьтай залуу шүүдээ

Avatar

zochin 2020-02-17 172.58.227.59

Ayulgui b.l ,eruul mend mash chuhal

Avatar

Nudeere haragch 2020-02-17 66.181.179.224

Saihan luivarchin gardaa, songuuliin umnu bulai ni delgegdeh vii. Hunii uusgesen company iig uls turiin har munguur saihan bulaaj avdag hunshgui nuhur

Avatar

Зочин 2020-02-17 49.0.170.98

kompanii uusgen baiguulagch uuruu hussen bolood l kompania zaraa bailgui de. Bulaaj avna gej yu baihav de.

.

Avatar

zochin 2020-02-17 49.0.170.98

Nudeeree haragch ch geh shig. Nudeeree harsan yum shig hudlaa hutsahiima

Avatar

Зочин 2020-02-17 202.21.117.34

ene bol bertegchin zan! arai ch iim bileggui baij bolohgui baihaa zaluu hun!

Avatar

Зочин 2020-02-17 66.181.188.157

Яг үнэн. Хүний амь нас хамгийн чухал. Гаргалгаатай жишээтэй нь тайлбарласан уншууртай ярилцлага байна. Худлаа дагаж шуурах биш сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.27.25

Эгэл ардын сэхээтэн гаралтай, боловсрол сайтай залуу, зөв сэтгэлтэй залуу даа. Хэлсэндээ хүрдэг, хийсэнээ хийдэг. Зүгээр уншиж чадахгүй биёэ биёэ харлуулж байж санаа амардаг муухай монгол зан хэзээ үгүй болох бол доо

Avatar

Зочин 2020-02-17 202.21.116.130

Алд бие минь алдарваас алдартугай, Корона тусваас тустугай.

Avatar

Зочин 2020-02-17 49.195.117.65

Амь чухал. Маскаа ЗӨВ зүү ах дүүс минь.

Avatar

Зочин 2020-02-17 192.82.71.45

Ирдийн төлөөлөгч гэдгээ хэлээч ээ

Avatar

Зочин 2020-02-17 103.229.123.117

Сонгууль болгоноор л хан уул дүүргээс дэвшиж өайдаг. Одоо корогагаар бас шоудчихжээ. Мэдээж төлбөртэй ярилцлага

Avatar

Зочин 2020-02-17 182.160.39.238

Наад улаан зангиаг чинь хараад хятад дарга короно вирусын талаар ярилцлаг өгсөн юм байна гэж бодсон чинь монгол хүн байсан юм байна

Avatar

Иргэн 2020-02-17 103.57.95.147

Хүйтэн харцтай нөхөр л б/на

Avatar

Эрдэмд шүт 2020-02-17 202.9.46.80

Эдийн засагч, санхүүч хүний няхуур шүүж тунгааж алдааг харж нягталдаг харц байна даа. 1орон алдах эрхгүй чанга ажил хийдэг хүмүүсийн үг яриа, харц биеэ авч явах нь хүртэл өөр шүү яг о ийм залуус хэрэгтэй. Баячуудын бацаануудыг биш болрвсролтой сэтгэлтэй зөв залуусаа сонсъё бид дуучин жүжигчин хүмүүсээс залхлаа.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.18.242

Сайхан нүдэнд дулаанхан л хүү ба даа сэтгэлээр нь дүгнэдэг жирийн л нэг айлын хүү

Avatar

гантулга 2020-02-17 69.51.176.215

ТҮВШИН БОЛ САЙН ЗАЛУУ ДАЖГҮЙ СЭТГЭЛТЭЙ ХЭЛСЭН ДЭЭ ХҮРДЭГ ЗАЛУУ.
БИЗНЕСМАН ХҮН ШАЛ ӨӨР БАЙНА. АЖЛААР ХОЁР ГУРВАН УДАА УУЛЗАЖ БАЙЛАА ТУН ДАЖГҮЙ ЗАЛУУ.

Avatar

Дамба 2020-02-17 192.82.76.221

Энэ нөхөр бүх даатгалуудын нууц эзэн бүхэл бүтэн салбарыг базсан гардаа

Avatar

Зочин 2020-02-17 139.5.219.67

Банкны бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой байхад тэтгэвэр, халамж өгч байгаа нь энэ гээд баахан хөгшид бие муутай хүмүүсийг нэг доор цуглуулах юм. Амь хамгийн чухал төр ингэнээ хамгаалж ядаж төрийн өмчит банкаа хөл хорио тогтоогоод эхэлмээр байна.

Avatar

Зочин 2020-02-17 182.160.1.121

УИХ -ын гишүүн байх ёстой нөхөр байна. Электоратынхан анхаарч үзнэ үү энэ Түвшинг.

Avatar

Зочин 2020-02-17 103.229.123.117

Зсс сонгуулийн шоу. Сонгууль болгоноор л дэвшдэг штээ. Нийслэлийн ИТХ бөйдаг билүү байсан ч билүү

Avatar

Зочин 2020-02-17 192.82.77.167

яахвээ энд тэнд төслөөс улстөрөөс тендерээс баахан мөнгө цохиод банкны хадгаламжаа дүүргэцэн хүмүүс гэртээ маскаа зүүгээд нөөцөлсөн хүнсээ гудраад сууж байж болно. гэтэл өнөөдөр л ажиллахгүй бол шууд амьдрал нь зогсчих гээд байгаа өчнөөн гэрбүл байна. амь насны хувьд өвчнөөр үхэх үү эсвэл юу ч үгүй өр зээлдээ баригдаж амиа хорлох уу гэдэгт л байна. ихэнх хүмүүс ажлаа л бодно

Avatar

Цэрэндолгор 2020-02-17 202.126.88.143

Яг л тийм л байна ш дээ ажиллахгүй бол түрээслэгчийн түрээсийн мөнгө банкны зээлээ юугаар төлөхийн зах худалдааны төвүүд дээр лангуу повилон түрээслэгч нар энэ хорио цээрийн үед хэцүү байна шдээ үхэх эрх ч алга

Avatar

Зөв бодрол 2020-02-17 202.9.46.80

Зүгээр сууж олигархиуд шиг улсын мөнгө хөрөнгө идээгүй, жирийн боловсролтой хөлс хөдөлмөрөөрөө өөрөө бизнесээ босгож хүчэээрээ ажиллаж байгаа хүн дээ. Боловсролтой ийм залуусыгаа бас хардаастай. Өөрийн мөлчгөрөөрөө хөдөлмөр ухаанаараа яваа хүн. Хачин хачин юмнуудын дэргэд эдийн засгийн ухааны хүн шүү бүгдийг харлуулж атаархах хэрэггүй Монголчууд аа!

Avatar

За үнэн дээ 2020-02-17 192.82.70.37

Амь чухал гэдэг үзэл монголчуудал сул байх тал бий. Нүүдлийн аж амьдрал тэртэй тэргүй эрсдэлд учрах нь их . Нөгөө талаас социализмын 70 жил монгол хүн өөрийгөө хайхрах хүндлэх сэтгэлгээг бараг үгүй хийж бусдын төлөө нийгмийн төлөө өөрийгөө золиослох нь бараг илүү гэх үзлийг нилээд сайн шингээж өгсөн дөө. Одоогмйн энэ арчаагүй байгаа үзэгдэл дээрхээс эхтэй ч юм билүү Дарга ангийн шинж ч амьд хэвээр буйг одоо торгоно хорино шийтгэнэ гэх аргуудаар илэрч буй нь маш эмгэнэлтэй

Avatar

уншигч 2020-02-17 183.81.171.2

хямралын менежмент хийх ёстой л юм байна.

Avatar

ёхуо 2020-02-17 103.212.116.89

одоо бүх бурууг иргэддээ чихэж өөрсдөө ариухан амьтад болчих юм аа

Avatar

АПУ гар хөл 2020-02-17 150.129.141.250

АПУ гийн гар хөл

Avatar

zochin 2020-02-17 202.70.47.186

z**l aa chi MMNBI-iig company gej bodson bodson bol endyyrel shyy banzlaa

Avatar

zochin 2020-02-17 192.82.76.19

Нэг л их хоосон цэцэрхсэн хурга, ишиг шиг юмнууд.

Avatar

Зочин 2020-02-17 59.153.113.209

Үнэн. Тийм залуус охид болж. Нэг л их хорвоог таньчихсан, дор дороо мэдэмхийрсэн хурга ишигнүүд

Avatar

Ухаан 2020-02-17 202.9.46.80

Өөрийн мэдлэг чадвараараа өөрөө ажил амьдралаа бүтээгээд бусдад бас тус нэмэр болоод явж байгаа номын залуу. Мэргэшсэн мундаг эдийн засагч санхүүч сайн толгой доо.

Avatar

эМ АВАХАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ 2020-02-17 103.142.76.8

ажил хийж байж л амьд байх гээд байхад өөрсдөө тийм байдалд хүргэчихээд

Avatar

Зочин 2020-02-17 103.57.95.147

Нэг СҮТ ийн дайтай шахуу байж ерөнхийлөгч байхтай яахав дээ

Avatar

Zochin 2020-02-17 192.82.75.192

Uruvdmuur ataarhal ve

Avatar

иргэн 2020-02-17 202.170.80.25

бид чөлөө авъяа гээд чөлөөг нь өгөхгүй байхад яаахвээээ

Avatar

зочин 2020-02-17 122.201.23.226

Сонгууль дөхөхөөр буруу солгоогүй хоосон цэцэрхдэг нөхдүүд олширдог цаг нь ирсэн байна

Avatar

Зочин 2020-02-17 122.201.24.227

Ami chuhal geed uvchnii chuluu avch bg ooo. Ene nuhur ulsiin ih hurald devshih gej bgaan baih daa

Avatar

Б.ТҮВШИН 2020-02-17 64.119.19.12

САНАА БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-17 202.9.46.148

ажил чухал уу, амь чухал уу гэдгээ одоо хүртэл сонгож ядаад л яваад байна. өдөр бүр ажилдаа шогшоостой. яана даа яана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж