Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2020 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 0 градус орчим байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
2020 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.