Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам хуралдлаа. Хуралд салбарын сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүдээс гадна харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож, цаашид яаралтай авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ