Гурван булшнаас 6000 орчим цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Гурван булшнаас 6000 орчим цогцос олджээ

Гурван булшнаас 6000 орчим цогцос олджээ

Африкийн төвд байрлах Бурунди улсын Каруси мужид хийсэн малтлагаар зургаан том булшнаас 6,000 орчим цогцос олсон байна. Уг малтлагыг нэгдүгээр сард эхлүүсэн ба тус улсын Засгийн газар уг ажлыг эхлүүлжээ. Мөн цогцосноос гадна их хэмжээний сум олдсон нь 1972 онд Хуту үндэстнийг хоморголон устгасан үйл явдлын гэрч болж байна.

Бурунди улсад 1993 онд иргэний дайн дэгдэж 2005 онд дууссан бөгөөд энэ хугацаанд  300 мянга гаруй Хуту, Туци үндэстэн амь үрэгдэж байжээ. Бурунди улсын Засгийн газар 2014 оноос эхлүүлсэн кампанит ажлын хүрээнд одоогийн байдлаар нийт 4000 гаруй булш малтаж, 142 мянган цогцсыг олоод байгаа аж. Ирэх тавдугаар сард болох сонгуулийн үеэр нөхцөл байдал дахин хурцдаж, дотоодын тэмцэл, мөргөлдөөн ихэсч магадгүйг НҮБ анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж