Гал түймэрт зургаан айл, есөн автомашин шатав

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Гал түймэрт зургаан айл, есөн автомашин шатав

Гал түймэрт зургаан айл, есөн автомашин шатав

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


                                  ЕСӨН АВТОМАШИН ШАТЖЭЭ

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж “Орос гэрэл” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн 18х54 метрийн хэмжээтэй сендвичин барилга, 18х72 метрийн хэмжээтэй граж, иргэн Б-ын эзэмшлийн “Приус-30 маркийн автомашин гурав, иргэн Х-ын Ланд крузер-200, иргэн О-ын Ланд крузер-80, иргэн А-ийн Маяти-2, мөн импортоор орж ирсэн улсын дугаар олгогдоогүй Дует, Бонго Жи-2, Кантер, Сайн ломбард ХХК-ийн эзэмшлийн Приус-30 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.02.15/ өдрийн 04:05 цагт онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Баянгол, СХД, Чингэлтэй, ХУД-ийн нийт 38 алба хаагч, 10 автомашинтай 10 цаг 5 минут ажиллаж галыг унтраажээ.

ЗУРГААН АЙЛЫН ГЭР, БАЙШИН ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 34 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.02.15/ өдрийн 11:40 цагт иржээ. Энэ дагуу  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 7.5 км зам туулан 11:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн өдрийн 11:52 цагт  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Бумбат”-ын зуслангийн  “Задгай”-д иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн найман алба хаагч хоёр автомашинтай 11 км зам туулан 12:07 цагт очиж 55 минут ажиллаж унтраажээ.

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны “Монлаа”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ийн дөрвөн ханатай гэр шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр 13:48 цагт Онцгой байдлын газарт ирж, алба хаагчид гал түймрийг унтраасан байна.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 20 дугаар гудамжинд иргэн М-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, 2 автомашинтай очиж галыг унтраажээ.
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн “Найрамдал”-ын нэгдүгээр гудамжинд иргэн Б-ын дөрвөн ханатай гэр шатаж, онцгой байдлын алба хаагчид шуурхай арга хэмжээ авснаар галыг унтраажээ. Энэ тухай дуудлага өчигдөр 19:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Монел”-ын тавдугаар гудамжинд иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 15-16-нд шилжих шөнө 01:12 цагт иржээ.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай таван км зам туулан 01:19 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан байна.

БУЛГАН АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Дэлэнгийн цувраа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т өнөө өглөө 06:222 цагт газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Эрдэнэчимэгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

“ОЙГОН” НУУРААС 104 ҮХРИЙН СЭГ ЗЭМИЙГ ГАРГАЖ, НҮХЭНД БУЛЖЭЭ

 Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуур /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ тус сумын нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг түр хойшлуулаад байв. Тэгвэл сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хорогдсон малын сэг зэмийг гаргах ажиллагааг эхлүүлсний дагуу нуураас 104 үхрийн сэг зэмийг гарган авч нүхэнд булжээ. Энэ ажлыг аймгийн ОБЕГ, цагдаагийн байгууллага, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг холбогдох байгууллагын нийт 89 хүн хамтран гүйцэтгэжээ.

МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧДЫГ ГЭРИЙНХ НЬ ОЙРОЛЦООГООС ОЛЖЭЭ

Бусад төрлийн мэдээлэл: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн ”Улаан Дов” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 95 км-т/ Малчин Г /52 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 11:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 14-ны  өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан 8 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 автомашинтай  тус сумын “Цагаан булаг” гэдэг газрын 50 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.15-ны өдрийн 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн мөн өдрийн 16:30 цагт тус багийн “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 25 км-т/ малчин Э-ын гэрээс эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн “Иргэнэ-Ус” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Малчин Н /37 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 12:00 цагийн орчим тэмээгээр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан.  Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан найман иргэн, хоёр автомашин, нийт 24 хүн, 4 автомашинтай  тус сумын “Цагаан булаг” гэдэг газрын 50 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.15-ны өдрийн 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн мөн өдрийн 10:00 цагт тус сумын Замын шанд багийн “Ханги” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 20 км-т/ -аас эсэн мэнд олсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж