Улсын Онцгой комиссоос хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан зарим алба, хэлтсийн ажилчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргажээ. Мөн 0-12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан алба хаагчдыг гуравдугаар сарын 2-н хүртэл богиносгосон цагаар 09:00-15:30 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Үүнд, тус холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагууд хамаарах юм байна.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ч ийнхүү тодорхой зохицуулалт, арга хэмжээ авахыг тус холбооныхон уриалжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ