Хилчид шуурганаар сураггүй алга болсон малчдын амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Хилчид шуурганаар сураггүй алга болсон малчдын амийг аварчээ

Хилчид шуурганаар сураггүй алга болсон малчдын амийг аварчээ

Шуурганаар сураггүй алга болсон хоёр иргэнийг хилчид олж  амь насыг хилчид аварчээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж тус сумын хоёр иргэн сураггүй алга болсон байна. Энэ сарын 13-нд цаг агаар муудаж, цасаар шуурч байхад Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлагад өгснөөр эрлийн ажиллагаанд оролцсон байна.

Тус ангийн Хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусамж үзүүлжээ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар хоёрдугаар сарын 15-ны 16.00 цагт Сулин багийн Эрдэнэдалай хэмээх газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй, хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ.

 Даарсан малчдад цэргийнхэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлснээр эрүүл мэндийн байдал нь сайжирч, хэвийн байдалдаа оржээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж