Япон: Нүцгэн фестивальд 10,000 гаруй эр оролцжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Япон: Нүцгэн фестивальд 10,000 гаруй эр оролцжээ

Япон: Нүцгэн фестивальд 10,000 гаруй эр оролцжээ

Японы Хоншюү арлын өмнөд хэсэгт орших Окаяма мужид "Нүцгэн фестиваль" өчигдөр /2020.02.15/ зохион байгуулагджээ. “Хадака Мацүри” хэмээх энэхүү хачирхалтай баяр нь жил бүрийн хоёдугаар сарын гурав дахь бямба гаригт Окаяма хотоос 30 минутын зайд орших Саидайжи Каннонин сүмд болдог аж.

Уг баярт жил бүр 10 мянга  орчим эрэгтэй оролцдог бөгөөд "фоноши" гэж нэрлэдэг эмзэг эрхтнээ далдалсан шуудаг маягийн халхавч, "таби" буюу цагаан оймсноос өөр хувцасгүй эрчүүд хүйтэн усанд орж бие сэтгэлээ ариусгасан сүмд орж, тэдний дунд шидэж өгсөн хос саваа модыг бие биеэсээ өрсөн авахаар тэмцэлддэг байна. Саваа модыг барьж авсан хүн тэр жилдээ азтай байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Энэхүү баярт ихэвчлэн идэр залуу насны эрчүүд, хөвгүүд оролдог ажээ. Хадака мацүриг Муроматигийн үеэс (1338-1573) буюу одоогоос 500 жилийн өмнө тэмдэглэж ирсэн ба 2016 онд Биет бус соёлын өвөөр нэрлэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж