10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна | News.MN

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр Баянгол дүүрэгт 10 настай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхдээ аав нь гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2020.02.15/ гарчээ. Урьдчилсан байдлаар энэ хэрэгт хүүхдийн аавыг нь сэжиглэн, амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Аав нь хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Хэргийн дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач хүүг гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон гэж аав нь мэдүүлээд байна” гэсэн мэдээлэл байна.

Цагдаагийн алба хаагчид одоогоор дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
БурууБуруу
56
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-02-16 192.82.77.63

Иймэрхүү юм бичиж байгаа гарууд ер нь хэддүгээр анги төгссөн бол. Үгийн баялаг түг жог.

Avatar

Зочин 2020-02-16 192.82.75.22

Та нар нэрээ хандалт авах гэж үнэн ш*** юм аа битгий ингэж бгаач тодорхой болоогүй зүйлийг харсан юм шиг

Avatar

vova 2020-02-16 202.9.46.159

urdchilan sergiileh huuhdiin erhiig hanguulah ajlaa cagdaa surguuli ali ali ny hiihgui baina surguuliud daalgavar ih ogdog,,huuhed bolmjooroo daalgavaraa hiideg erhtei baimaar bainahun bolgon erdemten bolj chadahgui . shaardlaga ch baihgui shuudee om many pad me hum

Avatar

Зочин 2020-02-16 202.9.46.119

Tsaazalaach

Avatar

ӨВӨӨ ХҮН 2020-02-16 66.181.161.27

Юу ч гэхэв дээ, хайран сайхан хүү, ийм эцэгтэй байсан гэдэг чиний хувь тавилан юм болов уу даа.Гэхдээ олон аавд, олон хүүхдэд том сургамж болоод бурханы орныг зорьлоо доо. Монголчуудаа бидэнд ялихгүй ямаан омог байдаг, үүнийг тэвчих хэрэгтэй, тун тусгүй араншин даа.

Avatar

Зочин 2020-02-16 202.9.46.148

энэ эцэг гэх мал нь өөрөө бага байхдаа нээх мундаг сурдаг баЙСАН аятай хүүхэд зодсон байх нь. Муу мал чинь тэгээд хүүхдийн толгой руу төмөр шиг гараараа балбаад байхаар үхнэ биз дээ. эргүү юмнууд шорондоо суугаад яагаад тийм үйлдэл хийснээ эргэцүүлж бодвол таарна.

Avatar

Уншигч 2020-02-16 43.242.243.83

Алуурчид аа, одоо болно ш дээ. Нялх амьтдын цусаар гараа угууж ханадаггүй хүүрнүүд юмаа

Avatar

Зочин 2020-02-16 66.181.179.130

НАС БАРАХ БИШ АМИА АЛДСАН ГЭЭЧ .

Avatar

Зочин 2020-02-16 202.21.107.124

Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гээд зодож цохиод байдаг улсууд хичээлдээ муу л байсан хүмүүс ш дээ. Айдсаа дарж чадахгүй уур болгож үр хүүхэддээ гаргаад баларсан юм.

Avatar

Лорд 2020-02-16 103.26.195.141

Иймэрхүү хүн араатнуудыг шууд буудвал таарна.Ээж нь гэж мал нь юу хийж явсан мэдрэл вэ бас!

Avatar

hhj 2020-02-16 202.126.88.193

1 tsohij haragdaach

Avatar

Зочин 2020-02-16 192.82.76.69

хүүхдийн толгой руу цохиж байдаг яадаг мал вэ? хүүхэд бүр үгэнд орохгүй бол уурласан дүр эсгэж том дуугарна уу гэхээс дайсантай нүүр тулсан мэт жинхэнээсээ уурлаж гар хүрнэ гэж юу байхав дээ. монгол ёс уламжлалаа санацгаа.

Avatar

Зочин 2020-02-16 66.181.181.61

Одоо ямар гэрийн даалгавар байдгын

Avatar

Зочин 2020-02-16 66.181.161.3

Санамсаргүй аминд нь хүрсэн байлгүй дээ Тэр аавд өөрт нь бас хэцүү л байгаа байх даа. Харамсаж бгаа биз!!!

Avatar

Huz 2020-02-16 202.21.107.65

Haramsahaasas omno uuraa barij surah heregtei mgl uudaa

Avatar

Зочин 2020-02-16 203.91.115.56

Um Ma Ni Bad Mi Hum

Avatar

Zochin 2020-02-16 202.179.31.83

Usan teneg aav bna daa

Avatar

Pablo. 2020-02-16 202.9.46.181

Children.

Avatar

zochin 2020-02-16 59.153.85.83

bagsh nar huuhduuded heterhii ih daalgawar ugch hicheeld durgui bolgoj baigaagiin har gai

Avatar

Зочин 2020-02-16 66.181.177.96

Даалгавраа хийгээгүй аймшигтай.

Avatar

Зочин 2020-02-16 202.9.46.127

Хичээл номтой номгүй том болоод ямар нэг аргаар л амьдрана шүү дэ. Хар ажил ч болтугай хийх биз. Заавал хүчилж, зодож нүдэх шаардлага байна уу.

Avatar

Ум ма ни бад ми хум 2020-02-16 202.21.108.253

Миний хүүхэд, тиймээс хүүхдээ яасан ч яадаг юм гэсэн эцгүүд олон байдаг юм билээ. Ер нь бол хүүхдийг ээжүүд нь өсгөх ёстой юм л даа. Ялангуяа эрэгтэй хүүхдийг. Ингээгүйс болж эмэгтэй хүнийг дорд үзэх, эмэгтэй хүнийг үл хүндлэх, эмэгтэй хүнийг хажууд нь байж байх ёстой мануухай шиг үздэг болдог… Нөгөө талаас ээжүүд эрэгтэй хүнд гаргасан өшөө хорслоо эрэгтэй хүүхдэдээ мэдрүүлж өсгөж болохгүй… Тэгэхээр эмэгтэй хүнд хүнийг хүн болгох их үүрэг хариуцлага ноогддог…

Avatar

Иргэн 2020-02-16 192.82.74.11

Тэнэг харгис хэлэх үг алга даа Өөрийнхөө хүүхдэд ингэж харгис хандаж байгаа юм чинь өөр хүнд яаж хандах вэ Хүний нийгэмд байх ёсгүй хүн байна даа

Avatar

Hun 2020-02-16 66.181.177.105

Um maani bad me hum ergej hun bolj turuurei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж