10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна | News.MN

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

10 настай хүү нас барсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр Баянгол дүүрэгт 10 настай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхдээ аав нь гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2020.02.15/ гарчээ. Урьдчилсан байдлаар энэ хэрэгт хүүхдийн аавыг нь сэжиглэн, амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Аав нь хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Хэргийн дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач хүүг гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон гэж аав нь мэдүүлээд байна” гэсэн мэдээлэл байна.

Цагдаагийн алба хаагчид одоогоор дээрх хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
БурууБуруу
57
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж