Бүх оддын тоглолтын MVP шагнал бол хувь тоглогчийг үнэлж өгдөг улирлын хамгийн том шагналын нэрийг өөрчилж Коби Брайантын нэрэмжит болголоо. 1955 оноос эхэлж hамгийн үнэ цэнэтэй тоглогчийг тодруулж эхэлсэн бөгөөд "All star games MVP” шагналыг “Сейнт Луис Хокс” багийн домог Боб Петтит, “Лос Анжелас Лейкерс” багийн од Коби Брайант нар хамгийн олон буюу дөрвөн удаа хүртэж байжээ.
Сонирхуулахад “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хоёр тоглогчид зэрэг өгсөн тохиолдол ч бий. 1959 онд Элгин Бэйлор, Боб Петтит нар, 1993 онд Жон Стоктон болон Карл Мэллоун, 2000 онд Тим Данкен болон Шакил О’ниль, хамгийн сүүлд 2009 онд Кобе болон Шак нар хамт хүртэж байжээ. Мөн ЛеБрон Жеймс 21 настайдаа “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй шагналыг хүртсэн нь хамгийн залуудаа MVP болсон байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ