Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхийг цуцалсан. Тиймээс холбогдох албаны хүмүүс цагаан сараар хяналт тавьж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарахаар болсныг Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар онцолсон билээ.
Тус Комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй ч бид санаа амарч болохгүй хэмээн тодотгосон юм. Тэрбээр “Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг ах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хязгаарлах хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх, аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна” хэмээв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ