Түлшний хомсдол үүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Түлшний хомсдол үүсэхгүй

Түлшний хомсдол үүсэхгүй

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хаасантай холбогдуулан  барьцалдуулагч бодисыг импортлох боломжгүй болсон гэх сургаар иргэд түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгээд байв. Сүүлийн үед гэр хорооллуудад  сайжруулсан шахмал түлш хомсдож буй талаар иргэд гомдоллох болсон. Энэ асуудалд “Тавантолгой түлш” компаниас түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг мэдээлжээ.

Тодруулбал, БНХАУ-аас 50 тонн барьцалдуулагч бодис авсан бөгөөд одоогоор 10 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа тул өдөрт 3000 тонн түлшийг тээврийн 12 компани том, дунд, бага оврын ачааны 240 гаруй машинаар гэрээт борлуулалтын цэгүүдэд түгээлт хийж байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж