Их-Уул суманд 24 цагаар хяналтын пост ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Их-Уул суманд 24 цагаар хяналтын пост ажиллуулж байна

Их-Уул суманд 24 цагаар хяналтын пост ажиллуулж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатараас Завхан явах зам буюу Их-Уул суманд 24 цагийн ажиллагаатай эмч, цагдаа, автотээврийн хяналтын байцаагчдын бүрэлдэхүүнтэй байнгын хяналтын пост ажиллуулахаар болжээ. Мөн аймгийн хэмжээнд зоогийн газар, ресторан 18:00 цаг хүртэл, дэлгүүр худалдааны төв 20:00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх үүрэг өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан сум бүрд эмч, хэсгийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй “Шуурхай штаб”-ыг байгуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж