Гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан 200 иргэнийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан 200 иргэнийг торгожээ

Гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан 200 иргэнийг торгожээ

Нус, шүлсээ ил задгай хаявал арга хэмжээ авдаг хууль манай улсад бий. Гэсэн ч бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өгсөн. Энэ дагуу холбогдох албаныхан хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан иргэдийг торгож эхэлжээ. Элдэв өвчин тараагч ялгадсаа ил задгай хаяж болохгүй гэж мэргэжлийн байгууллагынхан зөвлөж сануулсаар  байтал зөрчил гаргасан 200 иргэнд торгууль ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Уг хуулийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж