Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн ослын улмаас арван хүн гэмтэж, дөрвөн хүн амь насаа алджээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 10-13-ны өдөр нийт 963 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс 724 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас арван хүн гэмтэж бэртсэн бол бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:20 цагийн орчимд Завхан аймгийн Их-Уул суманд Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Мөн өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барчээ.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ