НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно | News.MN

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Тодотгоход, өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн  иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авав. Цаашид Сангийн яам  НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-16 192.82.71.144

Зүгээр 10% буцааж авмаар байна… Зүгээр луйвар.Буцаан олголт ороогүй иргэдээ шалгаад буцаалтыг нь оруулаачээ.Бүхэл бүтэн жил бүртгүүлсэн баримтны мөнгөө авдаг дээрээ цуцалж балиар луйварчид.Энэ мэтчилэн дахиж баримт гэж солиорч байхаар зүгээр дэлгүүрээсээ 10%-аа хасуулаад авцан нь хамаагүй дээр юм байналээ. Өвчнөөр далимдуулж өндөржүүлсэн бэлэн байдал хүн оруулахгүй ч гэхшиг.70115019 гээд утас нь холбогдох ч гүй холбогдоод дуудхаар хүн авахгүй… арай2 …

Avatar

зочин 2020-02-16 202.55.188.36

Наад цадиггүй, эрээ цээргүй луйвар дээрмээ даруй зогсоо. Үг дуугүй 10%-ийг маань БУЦААЖ өг.

Avatar

Зочин 2020-02-16 202.9.46.6

Сугалаагаа одоо болих хэрэгтэй.
Зүгээр 10% авмаар байна.
Наад луйвраа одоо зогсоо.

Avatar

Зочин 2020-02-16 66.181.161.33

Харжий байхад хөдөө суманд дэлгүүр хоршоо, хоолны газар, бензин түгээгүүр, эмийн сан гээд баримт өгдөг газар байдаггүй. Авдаг хүн ч байхгүй. Нэхвэл хойноос олон долон үг шиднэ. Эсвэл гацсан эвдэрсэн, цаасгүй гээд шилээ маажна.

Avatar

batuaj 2020-02-16 192.82.78.187

Сайн уу
Сугалаа зохион байгуулагч Таны албан тушаалын ор илүү бололтой. Хууль зүйн үүднээс бол Та сугалаа зарлан хулхи ажил биш өөр бүтээлч ажил амжуулмаар байна. Тухайлбал, Зарим компани НӨАТ хуудас өгдөггүй, өглөө гээд түүнд ноогдох нь энэ гээд нэг нэг нэмэгдэл бараагаар хуурдаг. Худалдан авагч тэгсгээд өнгөрдөг. Үүнийг буруутгах хэцүү. Иймд та зөв ажиллах, хоосон дүр эсгэсэн үйлдлээ зогсоо. Ухаалаг Хүн бол Та санаа авах байх. . . .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж