Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад хэсгээр
хүйтний эрч суларна.
2020 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс  нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж