Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байгаа бол цагдаагийн байгууллагаас цахим орчинд хяналт тавьж ажиллаж байгаа. Гэвч цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, зохиомлоор үнийн хөөрөгдөл бий болгох тохиолдлууд гарсаар байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас халдварын талаар худал мэдээлэл үндэслэлгүй мэдээлэл тараасан 20 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаж байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэн аж ахуй нэгжид 2-20 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ