Бууз банш хийж, сүм хийдэд цугларахгүй байхыг иргэдэд уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Бууз банш хийж, сүм хийдэд цугларахгүй байхыг иргэдэд уриаллаа

Бууз банш хийж, сүм хийдэд цугларахгүй  байхыг иргэдэд уриаллаа

Дэлхийн 29 улсад бүртгэгдээд буй коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй энэ үед Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд буй. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд гарсаар байгаа юм. Энэ хүрээнд цагаан сарын баярыг цуцалж, хил хаах, хөл хорио тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм. Тиймээс иргэдийг олноороо нэг дор цуглаж бууз банш хийхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас уриалжээ. Тодруулбал, хүмүүс хоорондоо нэг метрийн зайнд харилцснаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж байгаа юм.

Мөн хүмүүс олноор цуглаж болзошгүй сүм хийд шашны байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хурал ном зохион байгуулахгүй байх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамнаас хүргүүлжээ. Тэгвэл Гандантэгчинлэн хийдээс иргэдийг цагаан сарын баяраар цахимаар ном уншуулах боломжтой гэж зөвлөсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж